Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Саран хөхөө
Зохиогч: Инжаннаши.В 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Инжиннаш бүхий л амьдралынхаа турш огт албан тушаал үүрэглэж байсангүй. Бүх насаа Монголын уран зохиол, түүхийн судлалд зориулжээ. Бадаргуулт төрийн арван долдугаар оны цагаагчин туулай жилийн арван хоёр дугаар сарын арван гуравнаа (мянга найман зуун ерөн нэгэн оны нэг дүгээр сар) ”Шиюу Хеү Түй”- гийн үймээнээс зайлж Жинжоу хотын баруун дүүрэг дэхь оточын сүмд тавин таван настайдаа таалал төгссөн юм.

Их зохиолч “Ижийгээ мөрөөдсөн нь”, “Сайхан хур”, “Цагаан үүл”, “Уяхан хавар” зэрэг олон арван шүлэг, дуулал, уянгыг тэрлэж “Номчын хуурмаг”, “Үзэл санааг нь мэдэв”, “Хорсол” зэрэг тухайн цаг үе нийгэмээ шүүмжилсэн өгүүлэл бичсэнээс гадна “Тэргүүлэгч цэцэг ба хос болжмор”, “Цагаан үүл” зэрэг цөөн хэдэн зураг зурсан нь үлдэж хоцорсон аж. Мөн “Саран хөхөөний шаштир” нэртэй тууж “Улаан үүлний нулимс”, “Нэгэн давхар асар”, “Улаанаа ухилах танхим” “Хөх судар” гурамсан түүхэн роман зэрэг роман туурвиж, Хятадын “Дөрвөн бичиг”- ийг орчуулсан. Уг “Саран хөхөөний шаштир” нэрт туужыг их зохиолч бага залуудаа бичсэн хэмээн судлаач нар үздэг бөгөөд үрэгжилэл нь “Хос саран хөхөөний шаштир” гэх нэртэйгээр бичигдсэн боловч бидний үед уламжилагдана ирээгүй аж. Энэхүү тууж нь Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооноос 1990 онд зөвхөн дотоодод тараагдана гэсэн тодголтойгоор хэвлэгдэж гарсан бөгөөд крилл үсэг дээр огт хэвлэгдэж гараагүй юм.

Ижил төстэй номнууд (66)
1