




Бидний өвөг дээдэс үр хүүхдийг амин эрдэнэ, үлэмжийн хайр, хүмүүний нандин чанар, хөгжлийн эрчтэй хурд, танигдаагүй нууц, ирэх цагийн хувь заяа, танин мэдэхүйн өргөн багтаамж, авъяас билиг, их бүтээлийн гараа, Хүн эрдэнэ хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай тул та энэхүү номыг уншаад нэгийг санаж, хоёрыг бясалгаж, гурвыг хийх буй заа хэмээн машид найдна.
Хамгийн хэцүү мэргэжил “Хүн болох ”Хамгийн эрхэм мэргэжил “ Ээж болох” Хамгийн хүнд мэргэжил “ Эхнэр болох” Хамгийн түгээмэл мэргэжил “ Идэгч болох”гэдэг.
Бид өөрийн биеийг олж, хөгжүүлж хэмээнэ бусдын төлөөх амьдралд орох бололцоо үүд нээгдэнэ. үр хүүхэд, хань ижил,өвөг дээдэс, хамт олон, түүнчлэн үндэс нэгт монгол зон, ертөнцийн бусад тив дэлхийг таньж, тэдэнтэй харилцан хамаарч үүрд мөнхийн амьдралыг олох учиртай.