Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Залхуу саятан
Зохиогч: Энх-Амгалан.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

“Офицерууд дотроо дөрвөн янз байдаг гэнэ. Нэг дэхь нь залхуу бөгөөд тэнэг. Ийм хүмүүс нь бусдад нэг их муу зүйл хийгээд байдаггүй гэмгүй улсууд юм. Хоёр дахь нь шаргуу ажилсаг, ухаантангууд. Эд нар болохоор жаахан зүйл байсан ч анзаарч харж чаддаг гайхалтай хүмүүс байдаг тул жинхэнэ офицерууд юм. Гурав дахь нь үхтлээ ажилладаг ч тэнэг нөхдүүд байдаг. Эрсдэлтэй золигнууд тул нэн даруй тушаал бууруулах нь зүйтэй. Хамгийн сүүлчийнх нь болохоор ухаантай мөртлөө залхуучууд. Харин эд нар бол хамгийн өндөр албан тушаалд тохирох боловсон хүчнүүд юм.”

Энэхүү оновчтой мөртлөө хошин өнгө аястай мөрүүдийг Фиельд маршал Эрик вон Манштэйн жанжин тулааны талбарт явж байхдаа Герман цэргүүдийнхээ талаар ийнхүү хэлж байсан удаатай.

Би дээрх үгийг анх хүүхэд байхдаа олж сонсчихоод тоосгоор нэг сайн цохиулаад авсан мэт хүчтэй сэтгэгдэл төрж билээ. Яагаад гэхээр бага байхаасаа эхлээд шаргуу ажиллах нь туйлын зөв зүйл хэмээн сонсож, хүмүүжсэн болохоор тэр л дээ.

Залхуу саятангуудыг таньд байхгүй тансаг сайхан машин хөлөглөж, орд харшид амьдрах эрхгүй хэмээн бүрэн итгэж явдаг. Та зүүдэндээ дүрслэн харж болох гадаадын сайхан амралт, зугаа цэнгэлийн газруудаар яг л гэрийнхээ арын ууланд очоод ирж байгаа мэт байнга л нааш цааш зугаалан явах нь бас л зүй бус зүйл хэмээн санана!

Ийнхүү өөрт тань тохирох зүйлс нэг хоёроор тогтохгүй нь хэмээн урам хугарах хэрэггүй. Харин эдгээр гажуудлыг засч, цаашдаа таньд туслах 11 арга туршлага энэ номонд өгүүлэгдсэн байгаа. ‘Залхуу саятны’ амьдрал гэдэг тэртээ хол бус яг одоо уг номыг уншиж байгаа ‘таны’ гарт ирээдүйн сайхан амьдрал тань атгаастай байна!

Ижил төстэй номнууд (48)
1