Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Лучиано Паваротти
Зохиогч: Энх-Амгалан.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан: ..
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Лучиано Паваротти нь дэлхийн шилдэг дуурийн дуучдын нэг билээ. Түүний дуурийн урлагт оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их юм. Тэрчлэн дуурийн урлагийг дэлхий дахинаа танилцуулах, буяны олон тоглолтыг дэлхийн алдартай дуучид, хамтлагынхантай явуулж дайны хөлд нэрвэгдсэн ард иргэдэд тусалж байсан буянтай хүн  юм. Лучиано Павароттийн дуурийн урлагт оруулсан хувь нэмэр нь хэмжээлшгүй их төдийгүй мэргэжлийн дуучдын ур чадварт онцгой ихээр нөлөөлсөн загалмайлсан эцэг гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.Тэрээр 1988 онд Германд тоглосон “Хайрын ундаа” дуурийн дараагаар 1 цаг 7 минутын турш алга ташилт хүлээн авч, нийт 165 удаа үзэгчдийн хүсэлтээр дахиулуулан дуулсан анхны дуурын дуучин хэмээн Геннесийн номонд бичигдсэн нь түүний дуулаачийн чадварлаг ур чадварыг илтгэж буй билээ. Ажилчин ард, талхчины хүүгээс дэлхийн алдарт тенор дуучин “С нотны хаан” болон мөнхөрсөн түүнийг ерөнхий сайд нь “Түүний дуу хоолой цорын ганц сэтгэлийн баясалыг төрүүлж дэлхий дээрх хамгийн халуун дотно Итали хүний дуу хоолой болон зүрх сэтгэлд үлдэх болно.”  хэмээн хэлж байжээ. Павароттийн цомог нь 100 саяас илүү хувь борлуулагдсан бөгөөд энэ нь  Elvis Presley, Beatles зэрэг алдарт дуучдын альбомны борлуулалтыг  толгой цохисон анхны сонгодог уран бүтээл төдийгүй поп дууны хит парадад дуурийн дуунаас бүрдсэн альбом нь удаан хугацааны турш No. 1 болсон цорын ганц дуучин билээ.
Гэхдээ судлаад байхад түүний тухай ном зохиол монгол хэл дээр нэг их бичэгдээгүй байдаг юм байна. Түүний үүднээсээ ч тэрүү уг номонд Лучиана Павароттийн намтар түүх, уран бүтээлийн туурвисан байдал, тоглосон дуурь зэргийг оруулан бичихэд голлон ажиллав. Уг номыг уншсан хүн Лучиана Павароттийн тухай нэгдсэн ойлголттой болоход туслах болно. Хэдийгээр түүний тоглосон нэг дуурь юмуу, уран бүтээл дээр голлон бичиж болох байсан ч урьд нь түүний талаарх мэдээлэл хомс байдлыг харгалзан тус номыг бүтээв.
Чухамдаа  ийм гайхамшигтай амжилтанд хүрэхэд ямар их хөдөлмөр гаргаж жирийн итали ардын гэр бүлээс дэлхийн од дуучин болох хүртэлх замналыг энэхүү номоороо харуулахыг хичээв.

Ижил төстэй номнууд (67)
1