Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Чингис хааны товчоон II
Зохиогч: Соёмбо пресс хэвлэлийн газар 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 12750₮
Номын товч

Чингис хааны тухайт ном зохиол, өгүүлэл нийтлэл дотоод гадаадад үлэмжхэн гарсны дээр нэг талыг барин өрөөсгөлөөр авч үзсэн зүйл цөөнгүй байх авч, мөн тухайн үеийн түүх нийгмийн их, бага учир холбогдлыг нарийвчлан шинжилж, голч нуруутай хандсан ном зохиол ялангуяа сүүлийн үес хэдэнтээ гарсан.

Чухам үнэнд ойртож, уншигчдын хэрэгцээнд нийцсэн, хамгийн дорвитой далайцтай бүтээлийн нэгийг Өвөр Монголын эрдэмтэн Сайшаал хорь гаруй жилийн өмнө бичиж “Чингис хааны товчоон” нэрээр хэвлүүлжээ. Тэр бээр Чингис хаан болон түүний орчмын түүхэнд холбогдох бүхий л мэдээ сурвалж, дурсгалт бичиг хийгээд монгол, хятад, япон, орос хэлээрх судалгааны зохиол зэрэг нийт 210 илүү ном бичгийг шүүн нягталж, өөрийн нь тэмдэглэснээр “...хуудас бүрт нь хөлсөө дуслааж, үг бүрт нь эсээ шингээн” байж эл төгс зохиолыг туурвисан байна. Хэрэв мэдэгдээгүй байсан бичгийн дурсгал шинээр олдохгүй л бол, Сайшаал агсны шавхан үзсэнээс илүү Чингис хаанд холбогдох түүхийн баримт, мэдээ сэлт бараг үгүй л болов уу.

Ижил төстэй номнууд (66)
1