




Гэр бүлийн дотор гардаг олон сөрөг асуудлын өмнө сөхрөх биш түүнийг зөвөөр шийдэж амьдралаа жолоодох нь тухайн хүний гэр бүлийн боловсролтой шууд хамааралтай юм. Энэ боловсролыг хүн өсөж төрсөн гэр бүлийн орчноосоо авч хүмүүждэг учраас өсвөр залуу насны хүүхэдтэй эцэг эхчүүд үр хойчоо бодож, залуус өөртөө зориулж “Аз жаргалын эхлэл”-ийг унших цаг зав гаргаасай. Өсвөр насныхнаас эхлээд яг одоо хэн нэгэнд дурлачихсан байгаа залуус, хэзээ мөдгүй хуримаа хийх гэж байгаа хосууд, гэрлэсэн, хадам аав ээж болсон гээд бүх хүнд номоо зориуллаа.
Энэхүү ном таны амьдралд гарч ирсэн олон эгзэгтэй асуудлыг зөвөөр, ухаалгаар шийдэхэд тань туслах байх гэдэгт найдаж байна.