Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Зодоон
Зохиогч: Зандраабайдий. Х 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Монголын малчин ардын хүүхдээ малд хайртай мал маллах дуртай болгон өсгөж хүмүүжүүлдэг баялаг уламжлалын сэдэвтэй зохиолчийн бичсэн олон туурийн нэг нь “Зодоон” юм. Энэ туурийн гол баатар нь малчин хөвгүүн Дамиран юм. Тэрбээр ажилсаг, малч хүүхэд бөгөөд аав ээжийнхээ сургаалиар өсч байгаа жирийн нэгэн аж. Түүнд алхам тутамд сонин явдал тохиолддог боловч нэгэн зун тэднийхтэй айлсан буусан айлын үе тэнгийн хөвгүүнтэй муудалцаж зодоон хийсэн нь хачирхалтай явдалд хүргэжээ. Шинэхэн айлссан айлын охин хүү хоёр аргал түүхээр явахдаа Дамирангийн саврыг эзэнд нь хэлэлгүй авч явснаас үүдэн тэд муудалцжээ. Айлын хүү аргал түүх саваргүй гэж үнэнээ хэлээд гуйлгүй дур мэдэн авч явсныг нь хэлсэнд цаадах нь биеэ өмөөрснөөр тэдний хооондох маргаан улам даамжирна. Хүний юмыг эзэнд нь хэлэлгүй зөвшөөрөлгүй авах бас дутагдлаа шударгаар хүлээхгүй байх зэрэг зан бол Дамирангийн туйлын дургүй чанар. Дамиран саварны хэргээс болж айлын хүүтэй гар зөрүүлж түүнд зодуулсан нь  үнэхээр гомдолтой санагдаж байлаа. Энэ байдлаа тэр эцэг эхдээ хэлтэл цаадуул нь айл саахалтынхантайгаа эв найртай байсангүй гэж зэмлээд зогсохгүй, зодоон хийлгүй учраа олж болох юманд тэвчээр алдаж эв эвдэрсэн нь чиний буруу гэж ширүүхэн донгодно. Монголчууд хүүхдээ өмөөрөх нь тэдний хүмүүжилд харштай гэж үзээд хэрүүл зодоон гаргасан хэргийн эзнийг зэмлэн буруушаадаг заншилтай билээ. Өнгөц бодоход Дамиран буруугүй боловч ийм байдлыг өөхшүүлвэл түүний цаашдын хүмүүжилд муу нөлөөтэй гэдгийг эцэг эх нь сайн мэдэж байсан тул түүнийг зэмлэнэ. Энэ ном бол монголын малчин ардын сурган хүмүүжүүлэх арга ухааны нэгээхэн хэсгийг уран сайхны аргаар баяжуулан боловсруулсан бүтээл юм.

Ижил төстэй номнууд (136)
1