Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Заан өргөсөн туулай
Зохиогч: Давааням.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Д.Даваанямын “Заан өргөсөн туулай” номд “Үзүүлэх тоглолт”, “Алтны тухай үлгэр”, “Сайхан дуу”, “Яргуйнд дургүй ишиг”, “Өрсөлдөөн”, “Маргаашийн үлгэр”, “Үнэг”, “Хав”, “Арслан толь хоёр”, “Нэрэлхүү үнэг”, “Чихэр”, “Замд тааралдсан хоёр”, “Янзага”, “Торх”, “Заан өргөсөн туулай”, “Сүүл” зэрэг арван зургаан өгүүллэг багтжээ. Номд орсон бүх өгүүллэг нь амьтдад тохиолддог хөгжил хөөртэй, гунигтай, өрөвдмөөр, сургамжтай явдлуудыг тусгажээ. Зохиогч амьтдын бусдаас ялгарах онцлог, шинж төрх, зан авир дээр тулгуурлан дүрийн боловсруулалтаа хийсэн нь ихээхэн оновчтой, үнэмшилтэй болсон байна. Иймд энэхүү номыг нэг талаар амьтдын тухай өгүүллэгүүд гэж тодорхойлж болно. Зохиогч өгүүллэгүүддээ ихэвчлэн амьтдын тухай дүрсэлсэн ч хүүхдийг гэгээрүүлэх, танин мэдүүлэх, боловсруулах, ёс суртахуунжуулах, хүмүүжүүлэх сэдлийг үг, өгүүлбэр бүхэндээ шингээжээ. Энэ л чанар нь “Заан өргөсөн туулай” номын хамгийн гол үнэ цэн юм. “Заан өргөсөн туулай” өгүүллэгт холын тэртээх цаст ууланд амьдардаг нэгэн туулай их хүчтэй цасан нурлагын үеэр тавхай нь шархлан босч чадахгүй байгаа заан нөхрөө өргөн мөрөн дээрээ тавиад хар хурдаараа жирийн амьд гарч байгаа тухай өгүүлдэг. Санаанд багтамгүй байгаа биз. Хамгийн сонирхолтой нь нурлага өнгөрч заан, туулай хоёр өөр нутаг руу явж амьдрахаар тохиролцон туулай нь заанаа өргөх гээд хичнээн хичээгээд ч чаддаггүй. Өчүүхэн жаахан туулай өөрөөсөө мянга дахин том зааныг өргөж чадсаны нууц чухам юунд байсан юм бол? Энэ мэт сонирхолтой, сургамжтай олон өгүүллэг “Заан өргөсөн туулай” номд багтсан. Бүх өгүүллэг манай номд элэгтэй хүүхэд багачуудад нэгийг хэлж хоёрыг бодуулна гэдэгт итгэлтэй байна.

Ижил төстэй номнууд (136)
1