Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Шадар гурван цэрэг
Зохиогч: Александр Дюма 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Уншигч, телевиз үзэгч та бүхний сайн мэдэх энэхүү зохиол нь дэлхийн олон орны хэл дээр орчуулагдан, мөн олон улс өөр өөрийн өнгө төрх бүхий уран сайхны кинонуудыг хийцгээсэн. Хэдий тийм гэлээ ч уран зохиолд дуртай уншигч олны гар дээр эрхгүй ховордсон энэхүү сонгодог бүтээл нь зүй ёсоор эрэлттэй байгааг харгалзан манай хэвлэх үйлдвэр уг номыг шинэ загвар дизайнтайгаар эмхэтгэн та бүхний гар дээр өргөн барьж байна.

Хүний амьдралын элдэв сонин учрал, адал явдал тэр дундаа хүний зан араншингийн адармаатай сонин төлвийг зохиогч уг номондоо амь дүйсэн чухал чухал үеүдэд хэрхэн сонин шийдвэр гарган туулж байгааг зохиолын гол баатар д’ Артаньяны дүрээр илүү тод дүрслэн харуулжээ.

Хүүхэд залуучууд, телевиз үзэгч олон уг зохиолыг уран сайхны киногоор нь мэддэг хэдий ч эх зохиолыг нь уншаад үзэхэд үнэхээр үгээр урлахуйн гайхамшигийг мэдрэх юмаа. Ер нь эх зохиолыг нь уншсаны дараа уг зохиолоор бүтээсэн киног үзэхэд ямагт өөрийн дотроо дүрсэлснээс зөрөх, таалагдахгүй, урам хугарах явдал уншигч та бүхэнд тохиолдох явдал тааралдаж байсан л байх. Ном уншаад хүн өөрийн дотоод сэтгэлдээ хэзээний уг номныхоо үйл явдал, баатруудынхаа тухай төөсөөллийг ургуулан бодож, хүн бүр өөрөөр хэлбэл дотоод сэтгэлдээ өөр өөрийн киног бүтээсэн байдаг билээ. Номын гайхамшиг гэдэг энэ бөлгөө.

Ижил төстэй номнууд (99)
1