




Эдгээр цувралаар хүн төрөлхтөн бий болсон цагаасаа хойш зохион бүтээсэн зүйлсээс эхлээд өнөөгийн хамгийн сүүлийн үеийн техник технологийн талаар зураг, домгийг та бүхэнд толилуулж байна. Мөн байгаль эхийн гайхамшигт бүтээл хамгийн эмзэгхэн эрвээхийнээс авахуулаад хоёр метрийн өндрөөс унасан ч үхдэггүй шавжны нууц, үе хөлтөн аалз, хилэнцийн амьдралын хэв маягийн талаар ч өгүүлэх болно. Акул л гэхэд хэдэн янз байдгаас гадна хүн төрөлхтөнд ямар хохирол учруулсан, бид ч бас тэдэнд хэрхэн хохирол учруулсан талаар гэхчилэн танин мэдэхүйн асар их мэдлэгийг энэхүү цувралдаа ангилан орууллаа.