Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хар цэцэг
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Манай компани 2000 оноос эхлэн Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ренчингийн Чойномын урьд өмнө нийтлэгдэж байгаагүй гар бичмэл, эх зохиолуудыг цуврал ном болгон хэвлэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд, зохиолчийн Хажуу-Улааны чанга дэглэмтэй хорих газар хоригдож (1969-1973 онд) байхдаа бичсэн “Кара гүл” буюу “Хар цэцэг” туужийг нь өргөн барьж байна.

Энэ тууж нь ард түмний дунд “Хар цас” хэмээн он удаан жил яригдаж, сургаар нэр цууд гарсан боловч чухам хаана, хэнд хадгалагдан үлдсэн нь мэдэгдэхгүй байв. Зохиолчийг таньж мэдэх найз нөхөд, зохиолчидтой нь уулзах болгондоо асууж сураглаж байсны үрээр 2002 оны зургадугаар сарын сүүлчээр “Монгол мэдлэг” дээд сургуулийн захирал, доктор, профессор Л.Дашням гуайд “Миний үзсэн хорвоо” зэрэг хэсэг гар бичмэлүүд нь хадгалагдаж байгаа сураг сонссон юм.

Түүнтэй уулзахаар МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой гуай бид хоёр сургууль дээр нь очлоо. Тэрбээр “эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдгийн адилаар энгийн, найрсагаар хүлээн авч, ноён хутагт Д.Равжаа, яруу найрагч Р.Чойном нарын тухай дурсамж яриа өрнүүлсэн юм. Л.Дашням гуай өөрт хадгалагдаж буй Р.Чойномын хэдэн дэвтэр өгсөний дотор эл тууж байсанд машид олзуурхан баярлаж, юуны түрүүнд “Хар цэцэг”-ийг нь өргөн олны хүртээл болгохоор шийдсэн юм.

Ижил төстэй номнууд (272)
1