Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Р.Чойномын амьдрал, уран бүтээл
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

“ӨД” Сангаас эрхлэн Чойном судлалын чиглэлээр хэвлүүлж байгаа хамгийн анхны ном энэ болж байна.

Харьцангуй богинохон насалсан гэхэд Чойном шиг арвин их уран бүтээлийн өв үлдээсэн зохиолч тийм ч олонгүй. Түүнийг амьд сэрүүн байхад нь зохиол бүтээлийнх нь тухай манай нэрт зохиолчид Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Б.Явуухулан, шүүмжлэгч Ц.Хасбаатар нар санал бодлоо хэлж байсан бөгөөд 1968 онд хэвлэгдсэн “Монголын уран зохиолын түүх” номд Р.Чойномын Монголын утгазохиолд оруулсан хувь нэмэр, байр суурийг тодорхойлсон юм. Чойномын бүтээлийг уралдаан тэмцээнд байр эзлүүлж байсан шүүгчдийн үнэлгээ бол эзнээ баярлуулж бахдуулсан хамгийн сайхан үнэлгээ байсан нь лав.

Яруу найрагч Р.Чойномыг улстөрийн хэрэгтэн болгосон шүүх хурал ч Монголын түүхэнд анх удаа, магадгүй бүр сүүлчийн удаа, уран бүтээлийн шүүмжийн хурал, Академич С.Нарангэрэлийн оноон хэлснээр “Яруу найрган” мөрдөн байцаалт байв. Дээр ярьж, дурьдсан бүхнээс ч илүү Чойномын уран бүтээлийг уншигчид нь, анд нөхөд нь үнэлж цэгнэж, үнэн үгээ хэлдэг байсан нь дамжиггүй бөгөөд үнэн хэрэгтээ тэр бол хамгийн гол үнэлгээ юм. Юутай ч, Чойном цагтаа баярлахдаа баярлаж, гомдохдоо гомдож, уран бүтээлийн л амьдралыг туулж өнгөрсөн бүтээлч болох нь тодорхой юм.

Ижил төстэй номнууд (67)
1