Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Ууланд болсон явдал
Зохиогч: Сундуй. О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Ууланд болсон явдал” хэмээх энэ номыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй бичжээ. Энэхүү номд сурагч ахуй насны үнэнч дотно үерхэл нөхөрлөл, гэрэлт ирээдүйг мөрөөдсөн гэнэхэн санаашрал, нэгэн зорилгын төлөө тууштай зоригтой тэмцэж буй хамтын зүтгэл, ялалт, баяр хөөр дүрслэгджээ. Энэ номыг адал явдал, баатарлаг үйлсийг тод томруун харуулсан цөөхөн бүтээлийн нэг хэмээн тодорхойлвол нэг их буруутсан болохгүй байх гэж бодож байна. Зохиолд Зулаа, Отгоо, Ууганаа хэмээх гурван найз ухаалаг Зочин нохойныхоо хамтаар Зулаагийн өвөө Лувсанг эд хөрөнгөний хойноос шунасан, хар мөртэй, муу санаатай  хүмүүсээс их ухаан, зориг гарган баатарлагаар аварч байгаа талаар өгүүлдэг. Ууганаагийн эмээгийн холын хамаатан болох Намжил түүний хамсаатан хууз сахалт (хүүхдүүд л өөрсдөө тэгж нэрлэсэн хэрэг) хоёр бол эд мөнгөний төлөө хэнийг ч, юуг ч үл хайрлах шийдсэн гэмт хэрэгтнүүд юм. Хэтэрхий их өнгө мөнгө хөөж эд хөрөнгөнд шунавал хүн, хүний арьс нөмөрсөн чоно болдгийн бэлээхэн жишээ энэ буюу. Намжил, хууз хоёр хэдийгээр муу арга башир зальтай ч санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна гэгчийн үлгэрээр Ууганаа, Отгоо, Зулаа, Зочин нарт ялагдаж байна. Зохиолч энэ номоороо хүүхэд багачуудад “Эвт шаазгай буга барина”, “Санаа зөв бол заяа зөв”, “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэсэн санааг жинхэнэ утгаар нь бодитойгоор ойлгуулахыг зорьжээ. Зохиогчийн энэ санаа, зорилго, хүүхдүүдэд хүргэх гэсэн санааг номын арван бүлгийн алинаас нь ч харах боломжтой.

Ижил төстэй номнууд (136)
1