Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Буриад
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Энэхүү найраглалыг зохиогч, монголын нэрт яруу найрагч Ринчиний Чойном 1936 онд Монгол Улсын Хэнтий аймгийн Дархан суманд төрж буриад хүмүүсийн хүрээлэлд өссөн нь түүний үзэл бодолд их нөлөө өгсөн гэдэг юм. Чойном хүүхэд байхаасаа яруу найраг шимтэн сонирхож тэгээд үүнийг эх орныхоо өнгөрсөн, одоо болон ирээдүйг харах өөрийн үл давтагдах нэгэн үзэл бодолдоо шингээж илэрхийлэх хэрэгсэл болгосон хүн юм. Чойномын үзэл бодол, сэтгэлгээг Цэдэнбалын төр засаг хавчин гадуурхаж байсан бөгөөд энэ нь түүний амьдралд нөлөөлж улмаар яруу найрагч маань 1979 онд залуу насандаа өөд болсон билээ.

Чойном бол Монголын хайрлан хүндэтгэдэг яруу найрагчдын нэг юм. Тэрбээр үнэнхүү авъяас билэгтэй (зураач, дуучин), шудрага шулуун, үнэнч хүн байсан болохоор түүнийг хүн бүхэн өндөр үнэлж шүтдэг билээ. Чойном богинохон наслахдаа “Сүмтэй бударын чулуу”, “Улаан дэвтэр”, “Хүн”, “Залуу нас” зэрэг шүлгийн номуудаа хэвлүүлсэн байдаг. Нас барснаас нь хойш арваад жилийн дараа түүний гавъяаг эх орон, засаг төр зүй ёсоор үнэлж, 1990 онд, түүнд төрийн соёрхлыг нэхэн шагнасан юм. Буриад улсад, Чойномын тухай төдийлөн сайн мэдэхгүй билээ. 1911 оноос 1930-аад оны сүүл үе хүртэл тусгаар Монгол улсын төлөө тэмцэж Монголд ажиллаж байсан буриадуудын тухай ч бас төдийлөн сайн мэдэхгүй талтай.

“Буриад” найраглал бол нэн уянгалаг аястай, хувийн амьдрал түүхтэй нь холбоотой зүйлээр олон. Зохиогч өөрөө буриад охинд дурласан идэр насны халуун хайр дурлалаа энэ найраглалын нэг гол хэсэг болгосон юм. Энд би уг найраглалын зөвхөн гол хэсгийг уншигчдад хүргэж байгаа билээ. Хайр дурлалын уянгын хэсгийг бараг бүгдийг аваагүй болно. Учир нь, энэ бүхэнд тайлбар хэрэгтэй билээ. Жишээлбэл, Цагааны Барон гэхэд л энэ нь Унгерны үед хамаатай гэж ойлгогдоно. Сэлэнгийн буриад казахууд үнэндээ, Бароны цэргийн гол хэсэг нь болж байсан нь тодорхой билээ. Оросын армийн офицер байсан Штернберг фон Барон Унгерны засаглалын үед Монголд аймшигт аллага харгислал гаарч байсан нь монгол, буриад хүмүүсийн хоорондын харилцаанд хүртэл муугаар нөлөөлсөн байдаг.

Ижил төстэй номнууд (119)
1