Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Р.Чойном Хан Хэнтийд
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 2007
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Төмөр торонд цоожлогдсон төрийн эсэргүү Чойномын тухай ном бичнэ гэдэг надад хэдийбээр ахадсан ажил боловч, түүний тухай бага сага мэдэхийн хувьд, басхүү нэгэн гэрт тодорхой хугацаанд амьдарч явсны хувьд, тэрхэн үеийнхээ тухай цухас боловчиг дурсаж үлдээх нь зөв болов уу хэмээн бодсоны эцэст энэхүү дурдатгалыг үлдээв. Р.Чойном хэмээх тэнгэр заяат найрагч Чингисийн монголд төрчихөөд, амьдарчихаад, нас мөнхөрчихөөд байхад түүний уран бүтээлийн хар цагааныг ялган салгаж, дуугарчих сачийтай аавын хүүхэд монголд бараг байхгүй байгаа нь нэн харамсалтай агаад ичгүүртэй бус уу. Харин Өвөрмонгол хөвүүн Хасбаатар Чойномын уран бүтээлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан нь сайшаалтай агаад монголын зохиолч, яруу найрагч, судлаачид нэгийг бодож байгаа буй заа.

Миний бие Чойномын уран бүтээлд үнэлэлт дүгнэлт өгөх гээгүй бөгөөд зөвхөн түүний Хэнтий нутагтаа эргэн ирж, хэдхэн жил ирэн очин амьдарсан тухайн үе, энэ талаар өөрийн бодож санаж явдгаа, түүнийг гүнээ хүндлэн дурсдаг Хэнтий нутгийн ард олны сэтгэлийн үгтэй хамтатган бичиж байгаа минь энээ. Р.Чойном бол 1990 оны ардчилсан хувьсгалаар дахин төрсөн “Ардын баатар” юм. Манай хуучин тогтолцоот төр бол хэзээ ч түүнд “төрийн соёрхол”-оо хүртээхгүй байсан юм. Түүний шагнал бол ардчиллын буян, ард түмний шагнал юм.

Энэхүү номонд Р.Чойномын бүхий л амьдрал уран бүтээлийг багтаах гэсэн бус зөвхөн тэр суут авъяаст найрагчийн хэлмэгдэн шийтгүүлсэн “хэрэг” гэгчээсээ тавигдаад Хэнтий нутагтаа эргэн ирсэн тухайг нь “Р.Чойном-Өндөрхааны тэнгэр дор” Хөлөг их Боорчийн нутаг Хэнтий аймгийн Батноров суманд амьдарч байсан тухай нь “Р.Чойном-Батноровын тэнгэр дор”, түүний алдарт “Оюухай” хэмээх эрихэн сонетоор нэрлэсэн яруу найргийн уламжлалт “Алтан Оюухай” наадмын тухай зэрэг үндсэн 3 бүлэгт багтаан үйл явдлыг хичээнгүйлэн үлдээсэн болой.

Ц.Нэргүй

Ижил төстэй номнууд (67)
1