Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Улаан малгайт
Зохиогч: Энхтүвшин.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Зохиолч Ц.Энхтүвшин орчин үеийн хүүхдүүдийн дунд байгаа хөгжил хөөртэй, гунигтай, эмзэглэмээр, өрөвдөж хайрламаар, бахархмаар, сургамж авмаар асуудлуудыг хөндсөн “Уралдаан”, “Миний найз Гитлер”, “Хэрээний нулимс”, “Жигүүр” зэрэг өгүүллэг туужийг багтаасан “Улаан малгайт” хэмээх өгүүллэгийн бэсрэг ном бичжээ.

Энэ номд багтсан өгүүллэг бүхэнд өөрийн гэсэн өвөрмөц онцлог байна. Ангийнхаа хөвгүүний бэлэглэсэн “Чихэр”-ийг өөрөөсөө харамлан байж өвчтэй эхдээ өгч буй улаан малгайт охин, баян айлын Жони хэмээх хүү охиныг нь хууран “Улаан малгайт” чихрийн цаасанд баримлын шавар боон өгснийг дэрэн доогуураа нуугаад “сайхан амттай чихэр байна аа” гэж охиныхоо сэтгэлийг засан, амттай чихэр идсэн дүр эсгэн нулимсаа залгих эхийн сэтгэл “Улаан малгайт” өгүүллэгт дүрслэгдсэн бол “Хэрээний нулимс” өгүүллэгт ээжийнхээ нүдэнд хараа оруулах гэхдээ хүмүүсийн худал үгэнд итгэн дотно нөхөрлөсөн Зүрхээ нэртэй хэрээгээ золиослосон Санаа хүүгийн өрөвдөм дүр төрх, ээжийгээ л хэмээсэн сэтгэл, хожимдсон гэмшил гарна. Үнэхээр өрөвдмөөр.

Зохиолч энэ номд багтсан “Миний найз Гитлер” өгүүллэг, “Жигүүр” туужид сургуулийн бага ангийнхны үерхэл нөхөрлөл, ядарсан нэгэндээ чин сэтгэлээсээ боломжийн хэрээр тусладаг сайхан сэтгэл, хамтын хүчээр ямар ч өвчин зовлон, бэрхшээл шалгуурыг туулж буй үйл явдлыг маш сонирхолтойгоор илэрхийлжээ.

Харин “Уралдаан” өгүүллэгт амьдрал хэмээх их уулын оройд үр хүүхэд биднийгээ гаргах гэж өмнөх хамаг л саадыг зассаар оргилын оройд биднийгээ гаргаад буцахдаа өөрөө өмнө ордог тэр л агуу хүмүүсийн ухаан, хайр, хатуу үнэнийг нэгэн эгэл жирийн өвөө, ач хүү хоёрын уралдаанаар төлөөлүүлэн гаргажээ. Энэ мэтээр тоочоод байвал дуусашгүй. Өгүүллэг бүхэн өвөрмөц шинэ байж чадна.

Ижил төстэй номнууд (136)
1