Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Р.Чойномын цагаан суврага
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Баримт, хөрөг, дуртгал, уянгын эрих, киноны зохиол.

Эдүгээ цагт нэгнийгээ "уйтгарлан суух цагийн уран хөхөө" болгож санах, эсвэл "үйзэн их мөрөн шиг, үлгэрийн их сан шиг" гэж авъяас билгийг нь хүлээн зөвшөөрөх мөс жудагтай (совесть-той) хүн хэр олон байгаа юм бол доо. Бидний үед бол байсан л юм даа.

Японы хэвлэлд Окада гэдэг эрдэмтэн Чойномын талаар 1989 онд анх дуугарсан хүн нь Ш.Сүрэнжав бөгөөд "Сүмтэй бударын чулуу" нь 1990 онд гарсан гэж бичсэнийг "Ил товчоо" сонин тодорхой мэдээлсэн шүү дээ. (хайчилбар нь одоо ч надад байна) Мөн "Хөх тэнгэрийн орны зохиолчидтой уулзсан минь" гэдэг номондоо Японы эрдэмтэн судлаач Тоданори Мацуда тодорхой бичсэн байна лээ. Бидний үйлсийг маань Р.Чойномын Өвийг хамгаалах "Өд" сан, “Жикомпресс” ХХК үргэлжлүүлж Чойномын номын сангийн цувралаар олдохоо больсон "Хар цэцэг", "Гөлөг" тууж, яруу найргийн номууд "Р.Чойномын нууц захидлууд, "Нөхдийн дурсамж" зэргийг нь хэвлүүлж байгааг талархаад баршгүй.

Ингээд “ӨД” Сангийн санаа өгч урьсанд урамшин "Чойномын цагаан суварга" гэдэг уянгын эрих, баримт хөрөг дуртгал, киноны зохиолоос бүрдсэн номыг зориглон бүтээлээ. Эндээс Р.Чойномын амьд ахуй үеийн дүр зураг, араншин төрх, хэн хүн мэддэггүй хувийн намтар зэрэг бүрнээ тодорч бараг нэг хөшөө дурсгал сэтгэлд чинь босох болов уу гэж зөн билэгтээ итгэнэм.

Элдвээр дөвийлгөлгүй, бас дордуулж бууруулалгүй, яс үнэнийг барьж баримтаар баяжуулан тал бүрээс нь дүр төрхий нь товойлгон бүтээхийг эрмэлзсэнээ өчье. Зарим нэгэн захидал, шүлгийн мөрүүд давтагдсан тал бий ч тэр нь тухайн цагт хэвлэгдсэн төрхөөрөө байгаа учраас хэвээр үлдээсэн нь тэр юм. Зохиолыг нь амтархан уншихын хамт тэр сайхан зүйлийг бүтээсэн хүнийг мэдэж авах нь бидэнд болон хойч үед нэн чухал болов уу хэмээн санана. Би энэ хүнтэй арай илүү үерхэж дотносч, нэгэн үед цуг бичиж туурвиж явсандаа одоо баясч байна.

Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав

Ижил төстэй номнууд (67)
1