Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Хайр ба Би
Зохиогч: Зэсэнхүү.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Энэ ном нь хайр сэтгэлийн мэдрэмжүүд ба хайр сэтгэлээс үүсч болох бүхий л нөхцөл байдал ба тэднээс амьдралын утга учир болсон тэрхүү аз жаргалын таашаал, баяр баясгалангын мэдрэмжүүдийг яаж зөвөөр мэдэрч болох талаар аль болох ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээлээ.

Хайр сэтгэлийг сайтар ойлгож мэдсэнээр чи өөртөө туслахаас гадна, хайр сэтгэлийн талаар ямар нэг зүйлийг зөв ойлгоогүйгээс болж шаналан зовж байгаа чиний эргэн тойрны хүмүүстээ туслах бүрэн боломжтой болох юм. Улмаар чи хайр сэтгэлийн ямар ч асуудлаас хэн нь ямар алдаа гаргаж байгааг харах чадвартай болно.

Хайр сэтгэлийн мэдрэмжүүд, гэр бүл болохын утга учир ба хүнийг таних, хүнийг ойлгох, өөрийгээ таних, өөрийгээ ойлгуулах, өөрийгээ хөгжүүлэх зэрэг бүхий л асуудлыг хамруулсан билээ. Чиний нилээдгүй асуултанд хариулж чиний амьдралын чинь нэгэн хөтөч болно гэдэгтээ би итгэж байна.

Өөрийн амьдралд өдөр тутам ашигласнаар чи амьдралаас хичнээн таашаал авч болдогыг олж харах болно. Чи өөртөө “-АЗГҮЙ АМЬТАН”, “- ХАНИЙН ТЭНГЭРГҮЙ”, “- ЗАЯАГҮЙ НОВШ” гэх мэтээр гутардаг бол энэ ном чамд тийм бишээ, харин ч чи энэ хорвоогийн мөч бүхнээс таашаал авах боломжтой нэгэн бөгөөд зөвхөн түүнийг авч сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулан, зааж сургана.

Сэтгэлзүйч Ц.Зэсэнхүү

Ижил төстэй номнууд (173)
1