Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Монголын хүүхдийн уран зохиолын дээж I
Зохиогч: Сэлэнгэпресс хэвлэлийн компани 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Монголын уран зохиолын түүхэнд домог болон үлдсэн нэрт зохиолчид тэдний залгамж халаа болсон авьяаслаг зохиолчдын шилдэг бүтээлүүдээс бүрдсэн. 1982 оноос хойш анх гарч байгаа хүүхдийн бүрэн хэмжээний 4 боть. Уг 4 боть ном 2007 оны улсын сан хөмрөгт хадгалагдан үлдэх “Шилдэг ном 2007” олон нийтийн санал асуулгаар явагдсан “Grand book 2008”-ийн шилдэг борлуулалттай ном өргөмжлөлт ном юм. Эдгээр 4 боть нь хүүхдийн катологит номын тендерт хамгийн их захиалга авсан эхний 5 номд багтсан.

Хүүхэд багачууд нялхаасаа ээжийн бүүвэйнд өсөн, торниж, хэл хөлд ормогцоо өхөөрдлийн үг, зугаа үг, жороо үг, түргэн хэллэг, оньсого, цэцэн үг, ертөнцийн гурав, үлгэр сонсч ухаан тэлдэг байсан. "Өнчин хүүгийн цэцэлсэн шашдир", "Оюун түлхүүр" зэрэг бичиг зохиолыг аав, ээж нь уншиж өгдөг байжээ. Монголын зохиолчид энэхүү баялаг уламжлалыг хөгжүүлж хориод оноос эдүгээ хүртэл хүүхэд багачууддаа шилдэг сайхан бүтээлээ зориулж ирлээ.

Эдгээр он жилүүдэд бүтээж туурвисан олон зуун бүтээлээс сонгож, 100 гаруй зохиолчийн шилдэг бүтээлийг гурван боть болгон хэвлэв. Анхны ботид ууган зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нараас эхлээд манай хүүхдийн зохиолын хоймор эзэлсэн алдарт буурлууд П.Хорлоо, М.Чимэд, Д.Цэвэгмид нарын бүтээл орж байна.

Бүхэл бүтэн зуун дамжин амьдарч, энэ цаг үед төрж өсөн, торниж буй хүүхэд багачууддаа зориулан манай хэвлэлийн газар санаачлан хүүхдийн зохиолчдын зөвлөлтэй хамтран шинэ зууны хүүхдийн уран зохиолын дээжийг хэвлэн хүүхдүүд та бүхний гар дээр тавьж байгаадаа туйлаас баяртай байна.

Гурван ботиос бүрдэх энэхүү дээж ном нь Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолчдын үе үеийн хүүхэд багачуудын унших дуртай, үлгэр дууриал, бахархал болсон бүтээлүүдээс гадна тэдний залгамж халаа болсон орчин цагийн авьяас билэгт зохиолчдын шилдэг бүтээлүүдээс сорчлон, мөн ардын аман зохиолын баялаг өвөөс авч оруулсан болно.

Энэхүү сургуулийн өмнөх насны бяцхан уншигчдад зориулан гаргаж буй I боть ном нь хүүхэд багачууд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч багш нарын гараасаа салгалгүй шимтэн унших дуртай ширээний нь ном болно гэдэгт итгэж байна

Ижил төстэй номнууд (37)
1