Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Сэтгэл бүрдийн тойром
Зохиогч: Ганзул.Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Бүтээл нь түүний хоёр дахь ном юм. Гэгээн уянгын шүлгүүдээс бүрдсэн энэ номд 100 гаруй шүлэг багтжээ.

...Найргийнхаа онгодыг холоос хайх хэрэггүй. Нутгийн чинь уул, ус шүлэг бүхнийг чинь чамд шивнэн хэлж өгнө. Тэр бүхнийг сонсч, мэдрэхэд л хангалттай. Байгаль дэлхий бол шүлгийн амин сүнс. Түүний хэлмэрч нь яруу найрагч юм. Ертөнцийн баяр, гуниг дайрч өнгөрдөг эмзэг уяхан зүрх тэдэнд л бий. Үүнийг андаа хамаатуулан хэлж байгаа юм. “Өвгөн шувуу”-гаа дэлхийн дайдад, сансарын орон зайд дуурьсгасан өвгөдийн үр сад, “Хаан зүгийн хүн” хэмээн омогших эрхийг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Л.Ганзул бидэнд олгосон билээ. Дэлхийн хаана ч явсан “хаан зүг” чамайг хөтөлж, найргийн их оргил өөд урин дуудах болтугай. Ингээд уншигч таныг Л.Ганзулын зөөлөн уянгалаг, гэгээн тунгалаг шүлгийн ертөнцөөр аялахыг урья. Шүүдэрт өглөө наран зүг малын зөрөг зурайж, урд уулын манан аяас аясхан сэмрэхийг харж, хаашаа ч юм мордоод давхимаар зөн совин төрөх, эс бөгөөс үймээн шуугиант хотын гудамжинд навчис хөл дор шаргихыг сонсон гуниглаж, Балигийн голынхоо боргио, Баян-Агтынхаа ажин түжинг үгүйлэх... Энэ бүхэн Ганзулын ертөнцөд бий. Энэхүү гэгээн ертөнцөд анирдан тухлах болтугай.

Яруу найрагч, сэтгүүлч Өлзийбүрэнгийн Батзориг

Ижил төстэй номнууд (119)
1