Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Оюухай 2005
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын биеийг Бурхан багш солгой гараараа, харин найрагч, зохиолч, зураач, барималч, сийлбэрчин, ая зохиогч гээд олон авьяасыг баруун гараараа зурсан гэмээр билэг танхай яруу найрагч, уран бүтээлч байсныг нь та бидний сэтгэл зүрхэнд дурсагдсаар байх нь гарцаагүй.

Социализм хэмээх сүүдэр ихтэйхэн он жилүүдэд өнгөрсөн, одоо, ирээдүйг ямар нэг гоёл чимэг үгүйгээр жинхэнэ бодит байдлаар нь яруу найргийн арга хэлбэрээр уншигчдад хэмжээ нэмэлгүй найраглан харуулж, хэсэг заримаас нь шүлэглэн бичсэн гэдэгт та ч юм уу? Би ч юм уу? Танил чинь ч юм уу? Хэн ч бай талцан маргах учир үгүй буй за?

Энэ утгаараа Р.Чойномын нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадмыг 1993 оноос эхлэн хоёр жилд нэг удаа хийхээр зохион байгуулагдаж эхэлсэн боловч 1999 онд зохиогдоод тасарсан байсныг 2005 оны 03-р сард Хэнтий аймгийн Дархан сумын V баг Бор-Өндөр хотод зохион байгуулж Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгууд, Улаанбаатар, Бор-Өндөр хотоос нийт 68 яруу найрагчид оролцсон.

“Оюухай-2005” наадмын тэргүүн байрыг А.Эрдэнэ-Очир, хоёрдугаар байрыг Ц.Нэргүй, гуравдугаар байрыг

Ц.Бавуудорж, Ш.Лхамноржмаа нар эзэлж, Р.Чойномын төрөл төрөгсдийн нэрэмжит тусгай байрын шагналыг М.Амархүү хүртсэн билээ.

Ижил төстэй номнууд (119)
1