Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Миний хүүхэд сургуульд орлоо
Зохиогч: Фэрхат Чэлик 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Хүн мэндлээд бас энэ хорвоог орхих хүртэл амьдралын үе шат болох нялх нярай, балчир бага, өсвөр залуу, ид дунд, идэр өтөл, хөгшин гээд өвөрмөц насыг туулах хэдий ч энэ бүхэн нэгэн цогц салгаж болшгүй юм. Хүний амьдралын шинэ үе өмнөх үеийнхээ үр дүн байдаг. Хүүхэд насны зан чанар, хүмүүжлийн эерэг, сөрөг хандлага төлөвшил нь нялх нярай үеийн үр дүн юм. Хүүхэд сургуульд орох нь эцэг эхийн хувьд хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг бөгөөд, тэр хүүхдийн хувьд амьдралынх нь чухал хэсэг болж, цаашид нийгэмд эзлэх байр суурь, хувь хүн болж төлөвшихэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.

Иймээс хүүхдийн хүмүүжил, хөгжлийн тухай номоо сургуулийн өмнөх нас, сургуулийн нас ба гэр бүл гэж хоёр хувааж үзвэл илүү үр дүн ач холбогдолтой гэж үзлээ. 0-6 насны хүүхдийн өсөх хөгжих нь эрчимжиж тэд бусдад нөлөөлж, бусдаас суралцаж эхэлдэг. Эцэг эхчүүд 0-6 насныхны зан чанарын сөрөг хандлагыг дараа өсөж том болохоор нь засчихна гэвэл алдаа болно. Хүүхдүүд сургуульд орохоороо хэцүү болдог гэх боловч энэ нь сургуулийн насныхны энэ төвөгтөй, ээдрээтэй үеийг туулж төлөвшихөд томчууд бидний үлгэр дуурайл, үйл хөдлөл, зөв чиг хандлага хамгийн чухал. Наад заах нь эцэг эхчүүд хүүхэд бүр огт өөр хүн (ертөнц) гэдгийг ойлгож тэдэнд яг адилхан шаардлага тавьж болохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй гэдэг шүү дээ. Үүний нэгэн адил хүүхэд бүрийг адилхан үр дүнд хүргэх ганц сайн арга байхгүй. Цус алдсан хүнд цус сэлбэх хэрэгтэй нь ерөнхийдөө зөв арга мөн боловч дурын цусаар сэлбэж болохгүйтэй адил хүүхэд бүрт тохирох аргыг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг юм. Энэ номын зорилго бол сургуулийн бага насныханд болон тэдний орчин, нийгмийн хүрээнд тохиолдох олон бэрхшээлтэй асуултад хариу өгөх улмаар тэдний эцэг эхэд энгийн амьдралын жишээгээр туслахыг хичээсэн юм.

Ижил төстэй номнууд (173)
1