Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Яг л ээж эгч найз шиг
Зохиогч: Сарантуяа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

Эмэгтэй хүнийг өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг дээр авч үзвэл тэдний өнгөрсөн цаг нь ээжүүд юм. Ээжүүд бүгдийг туулаад үзчихсэн байдаг учир амьдрал тэдний алган дээр байгаа мэт тод томруун харагдаж байдаг. Тиймээс л охиноо өөр шигээ урт замыг туулж байж, заавал алдаж байж аливааг ойлгоосой гэж хүсээгүйдээ өдөр тутамдхэлж сургаж байдаг нь давтагдсаар YГЛЭХ гэдэгүнэ цэнэгүй сургаал хайрлагчид болсон байдаг. Харин одоо цаг буюу амьдралыг өөрийнхөөрөө туулж яваа залуу эмэгтэйчүүд, эгч нар. Тэд аливаа зүйлийн учир шалтгааныг төдийлөн сайн мэдэхгүйч өөрийн чадлын хирээр дүү нартаа туслах сэтгэлээр дүүрэн байдаг. Харин ирээдүй цаг буюу найз нар. Тэд алс тэртээрүү татсан замыг харж байгаа мэт өөрийн ирээдүйг төсөөлөн байгаа. Тиймээс л хурдан том болохын мөрөөдөл болсон охид хоорондоо өөрийн бяцхан ухаанаараа олж мэдсэн зүйлээсээ хуваалцаж байдаг. Тэдгээрийн аль алины үүднээс тэдэнтэй яриад үзэх хүсэл төрлөө.

Эмэгтэй хүний амьдралтай танилцаж эхэлж байдаг өсвөр насныханд зориулсан бүх талын мэдээлэл зөвлөмжийг номын энэ хэсэгт багтаасан. Эдгээр зөвлөмжийг зөвхөн өсвөр насны охид төдийгүй өсвөр насны охинтой ээжүүдэд зориулсан юм. Энд өсвөр нас гэж юу болох, сарын тэмдэг, сэтгэл зовоосон асуудлууд, өсвөр насны охидын гоо сайхан, эрүүл ахуй болон зан төрх, бие бялдрын өөрчлөлтүүд, эцэг эх найз нөхөд, орчин тойронтойгоо болон мөнгөтэй харьцах тухай ойлголтууд, үерхэл нөхөрлөл, хайр дурлал зэрэг энэ насанд заавал сурч мэдэх ёстой мэдлэг мэдээллийг багтаалаа. Өсвөр насны охид тэр бүр аав ээжтэйгээ илэн далангүй ярьж, амьдралын тухай хангалттай мэдлэг авч чаддаггүй манайх шиг нийгэмд охид маань зарим нэг зүйлийгөөрийн биеэр туулан үзэж байж ойлгож авдаг. Мэдэхгүй байна гэдэг алдаа гаргахын эх үндэс болдог. Харин ядаж уншиж сонссон байж гэмээ нь алдааг тойрон гарах ухаан хүнд бий болдог биз ээ. Бяцхан охид ч ирээдүйн эмэгтэй хүн, эхнэр ээжүүд болно. Тэд ч эмэгтэй хүний амьдралын тухай мэдэж байх хэрэгтэй. Өсвөр насны охидод шаардлагатай зөвлөмжүүдийг номын хуудсаар дамжуулан өгөхийг зорьсон билээ.

Ижил төстэй номнууд (173)
1