Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Артас Лич хаан
Зохиогч: Наранбаатар.С /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Утер бол Артасын мэдэх хамгийн хүчирхэг, хамгийн зарчимч хүн байлаа, гэсэн ч тэр Артасын өргөн хоёр мөрөн дээр хос мөнгөн дуулгыг байрлуулах агшинд нүдэнд нь тогтоож дийлэхийн аргагүй нулимс цийлэгнэж, доош мэлмэрэхийг харав. Утер хүчирхэг мөртлөө сэтгэл хөдлөлөөр дүүрсэн чичирхийлсэн хоолойгоор,

“Ариун Гэрлийн хүчээр, дайснаа даран сөнөө.” хэмээн хэлээд хорогдсон мэт хүчирхэг гараараа мөрөнд нь дахин нэг хүрээд, эргэж байрандаа очлоо.

Тэргүүн Хамба хун тайж руу найрсагаар инээмсэглэхэд Артас ч харцаа өөд болгон санаа зовох зүйлгүй болов. Тэр одоо яах ёстойг бүгдийг эргэн санав.

“Босч өөрийгөө танилцуулагтун,” хэмээн Фаол гар өргөн уриалав. Артас босч зогслоо. “Артас Менетил, чи Мөнгөн Нударгатны Бүлгэмийн нэр төр болон ариун журмыг хадгалж даган мөрдөхөө андгайлж байна уу?”

Артас нүдээ цавчаад, цол хэргэмийг нь дуудаагүйд түр зуур гайхаж будилснаа, мэдээж шүү дээ, би хун тайжын хувиар бус, эр хүний ёсоор элсэж байгаа хэмээн дотроо тунгаагаад, “Би андгайлж байна.” хэмээв.

Ижил төстэй номнууд (37)
1