Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Юүрнеро Жаггернотын замнал
Зохиогч: Наранбаатар.С /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Хурц зэр зэвсэг хангинан, үхэгсдийн орилоон хашгираан энд тэндгүй сонстож, оркууд цэргээ цайз руу давшуулсаар байлаа; Калимдорын оркуудын эсрэг эхлүүлсэн Адмирал Проудмуурын муу ёрын дайн дуусгавар болох дөхөж байлаа. Траллын удирдаж байгаа энэ тулаанд хэн ялах нь тодорхой болсон боловч хүмүүстэй хийх дайнд ялахаас илүү сургамж өгөх нь чухал гэж Тралл эргэцүүлнэ; Жэйна Проудмуураар удирдуулсан хүмүүс болон оркийн хүчин хоёр талыг хамтдаа зэрэгцэн оршиж болохыг батлаад зогсохгүй өөрсдийн гол дайсныг ялах нэгдмэл хүч болж болохыг харуулж байв. Улангассан Илд овгийн толгойлогч Юурнеро тулааны явцыг анхааралтай ажиглан өөрийн удирдагчийн хажууд нам гүм зогсоно.

“Одоо цаг нь болсон гэж би бодож байна.” хэмээн Тралл настай орк руу хандан хэлэв.

“Хай. Тиймээ. Манай хэдэн бие хамгаалагчид Адмирал руу хүрэх замыг чөлөөлсөн; та түүнтэй биечлэн ярилцахыг хүсч байгаа байх? гэж Юурнеро асуув.

Тралл архиран өөрийн өмнөх хэсэг цэргийг урагшлах команд өгөв. Тэдний ард Жэйна, Тралл мөн Юурнеро нар сүр бараатай явна. Тралл Жэйнад санаа зовж явсан ч ингэж болохгүй гэж өөртөө хэлнэ. Цусан өстэй төрлийн эсрэг холбоотон болох тэдэнд аль алинд нь амар байгаагүй. Громын цус бузар хараалд автаж ухаан мэдрэлээ алдсан байсан ч Тралл өөрийн зөвлөх асан Гром Хеллскрим гэх аугаа баатрын эсрэг дайтах ямар хэцүү байсныг эргэн санаж толгой сэгсрэв. Эцэст нь тэд аварга шүүх танхимын төв зааланд нэвтрэн орж, нөгөөх бардам Даелин Проудмуурын барааг олж харлаа.

Даелин өөрийн шилмэг цэрэг, баатруудаар хамгаалуулсан байв. Жэйнатай байгуулсан энхийн гэрээг зөрчихийг оролдсон Адмиралын нүд рүү Тралл цоо ширтэн, уур хилэнгээ барьж ядна. Энэ бол хоёр талын цэргүүдийн асгаруулсан халуун цусаар тогтсон энх тайван. Ариун Ээж Модыг хамгаалахын тулд өөрийн зүй тогтлоор бас золиос гарзаар энэ энх тайван тогтсон гэж Тралл бодон дотроо хүржигнэнэ.

Жэйнагийн эцгийн нүүр уурсан минчийж, “Ээж чинь чамаас ичих байсан даа, Жэйна. Эхийг чинь хөнөөсөн эдгээр мал, адгуусуудтай чи нэр холбогдоно гэнэ ээ? Тун сайн байна”, гэж хэлээд Даелин өөрийн цэргүүд рүү эргэж, илдээ өндөр өргөн мэндчилэв. “Лордароны эрэлхэг хөвгүүдээ, сонсцгоо! Та нар Холбоотны төлөө амьдарсан, одоо Холбоотны төлөө амиа өг!” гэж чанга дуугаар тушаав.

Хүнд хуягтай 24 явган цэрэг зуун дайчны адил сүрлэг уухайлаад урагш алхав. Жэйна, юм бодож шаналахаа больж, шившлэгээ шившиж эхлэв. Энэ зуур Тралл ч мөн аймшигтай чанга уухайлан, өөрийн дайчдад дайны онгод оруулаад, тулаанд оров. Зөвхөн хөгшин орк Юурнеро л тулаанд оролгүй нударгаа зангидан өөр рүү нь дөхөж байгаа хэсэг цэргүүдийг тайван ажиглаж зогсоно.

Галт бөмбөлөг болон цахилгаан туяанууд шүүх өрөөг тойрон цахилж давшин ирэх явган цэргүүдийг өшөө хорсолтойгоор цохино. Тралл толгойгоо гэдийлгэж Гинжит Цахилгаан цэргүүдийн хүнд төмөр хуягтай хоршин тэднийг улам эмзэг болгоно гэдгийг мэдэн, амархан ялж болохыг ойлгов. Жэйна цэргүүдийн илднээс сурамгай бултах зуур ямар нэг нууцлаг шившлэг үйлдэн, гал усны шидийг хослуулан дайснуудаа хөлдөөж, бас шатаана. Хачирхалтай нь Юурнеро мөн л тулаанд оролцохгүй байлаа, гэсэн ч түүнийг тойрон хүнд хуягтай зургаан цэрэг бүслэн авав.

Ижил төстэй номнууд (37)
1