Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Эрүүл мэнд, спорт
Номын нэр: Амаржихуйн гайхамшиг
Зохиогч: Баясгалан.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 22500₮
Номын товч

"Амаржихуйн гайхамшиг" гэр бүлийн лавлах нь монголын бүх гэр бүл, залуучуудад зориулагдан анх удаа хэвлэгдэн гарч байгаагаараа онцлог юм. Тус лавлах нь 9 бүлэг, хавсралт, үгийн товч тайлбартай бөгөөд мэргэжлийн хэллэгийг энгийн хэллэгт оруулан олон нийтэд ойлгомжтойгоор бичиж зураг дүрслэлээр харуулсан нь гэр бүлийн гишүүн бүрийн ширээний ном болох нь дамжиггүй.

Хүүхэд мэндлэхээс өмнө эцэг эх юуны талаар мэдэж байх ёстой болон өөрсдийгөө яаж бэлтгэх, удам зүйн зөвөлгөө ямар чухал болох мөн үр зулбах тухай тус лавлахын нэгдүгээр бүлэгт тайлбарласан байна. Үр тогтолт яаж явагддаг, ихэр хүүхэд яаж бүрэлддэг нууцаас мөн үргүйдлийн тухай  тодорхой мэдээллийг энэ номноос авах боломжтой.

Жирэмсний үед шинжилгээ өгөх, зөвөлгөө авах, хэвийн болон өртөмтгийн жирэмсэнд ямар эмэгтэй хамаардаг, яаж хянагдах ёстойг  мөн тайлбарласан байна.

“Амаржихуйн гайхамшиг” ном нь кесарын мэс засал, жирэмсний хүндрэл гэж юу болох түүнийг яаж эрт танин мэдэх, хэдийд эмчид хандах тухай тодорхой өгүүлсэн нь төрөх гэж буй эхчүүдэд нэн хэрэгцээт хөтөч болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн төрсний дараа гэр бүл төлөвлөлтийн асуудлыг яаж шийдэх тухай ойлгомжтой тайлбарлаж, эхийн биед гарах өөрчлөлтүүдээс мөн дурьдлаа.

Уг бүтээлийн гайхамшиг нь эхийн умайд хүн үүсэн буй болж, өсөн хөгжиж төрөх тухай мэргэжлийн бус хүмүүст зориулан мэдлэг олгох зорилготой бичсэнээрээ оршиж байгаа юм. Тиймээс гэр бүлийн бүхий л гишүүдийн зайлшгүй унших ширээний ном болно гэдэгт гүнээ итгэж Та бүхэнтэй амаржихуйн тухай яриагаа эхлэхэд бэлэн боллоо.

Ижил төстэй номнууд (17)
1