Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Тралл овгийн удирдагч
Зохиогч: Наранбаатар.С /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Олон тооны шагналын эзэн болсон зохиолч Кристи Голден зөгнөлт, аймшигийн мөн туульсийн чиглэлээр гуч гаруй роман, цөөн тооны богино зохиол бичсэн юм.

Тэрээр уран бүтээлийнхээ гарааг 1991 онд TSR Raven-loft хэмээх цуврал зохиолоо элфийн цус сорогч Жандер Санстарын түүхийг харуулсан Vampire of the Mists хэмээх анхны романиараа амжилттай эхлэж, зөгнөлт зохиолийн жанрт элф вампирын дүрийг өөрийн уран сэтгэмж, төсөөлөлөөр анх удаа тун гарамгайгаар таниулж чадсан.

Тэрээр мөн On Fire’s Wings, In Stone’s Clasp, болон (одоогоор зөвхөн электорон ном хувилбраар борлуулагдаж буй) Under Sea’s Shadow зэрэг зөгнөлт романиудын зохиогч бөгөөд дээрх гурав нь LUNA Books-ээс эрхлэн гаргасан “The Final Dance” цувралын анхны гурван роман болно. 2005 онд Stone’s Clasp романиараа Колорадогийн Зохиолчдын Эвлэлээс Оны Шилдэг Жанрын шагналыг хүртсэн нь түүний уран бүтээлийн хувьд хоёрдахь том шагнал болсон аж.

Түүний амжилттай болсон бусад романиудад Star Trek-н арав гаруй роман мөн олны танил болсон StarCraft-н түүхүүд, тэр дундаа StarCraft Dark Templar гурвалсан роман, Firstborn, Shadow Hunters, мөн удахгүй гарах гэж байгаа Twilight зэрэг романиуд багтана. Мөн Кристи өөрөө Blizzard-н MMORPG World of Warcraft-н хорхойссон тоглогчийн хувиар World of Warcraft-н түүх, баатруудын домогийг харуулсан цөөнгүй хэдэн (Lord of the Clans, Rise of the Horde) роман бичсэн. Мөн тэрээр Tokyopop-т зориулан, “I Got What Yule Need” болон “A War rior Made.” зэрэг Warcraft-н хоёр ч манга зохиолыг бичиж, уншигчдын хүртээл болгосон.

Ижил төстэй номнууд (99)
1