Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Манай ангийн овгор
Зохиогч: Эрдэнэсүрэн.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Уншигч танаа БНСУ-ын нэрт зохиолч Ли Мүн Ёлын бүтээлээс толилуулж байна. 1998 онд миний бие анх БНСУ-ын уран сайхны кино “Сусан Бринкийн Ариран”ыг орчуулж, монгол телевизээр гарснаар олон хүн сэтгэл догдлон, нулимс дуслуулан сонирхон үзэж байснаас хойш нэлээд хэдэн жил өнгөрч, одоо Солонгосын кино жүжгүүд манай бүхий л телевизийн сувгаар уралдах мэт “үзэгчдээ булаалдан” гарч, жүжигчид нь ч хэдийн монголчуудын танил болж, “Солонгос урсгал” монголд эрч хүчээ авчээ. Гэвч кино, телевизийн жүжигтэй харьцуулахад БНСУ-ын уран зохиолыг эх орондоо таниулж, мэргэн уншигч таны оюуныг мялаах ажил харьцангуй бага ч сүүлийн үед ийм оролдлого нэлээд идэвхижиж байна. Та бүхэнд өргөн барьж буй орчуулгын энэ бүтээл маань ч үүнтэй зорилго нэг гэж хэлж болно.

Ли Мүн Ёл зохиолчийн шилдэг бүтээлийн дээжис болох “Тэр жилийн өвөл”, “Шүлэгч дээрэмчин хоёр”, “Манай ангийн овгор”, “Ахан дүүсийн уулзалт” зэрэг өгүүллэг тууж нь Солонгосын үргэлжилсэн үгийн зохиолыг төлөөлж чадахуйц шилдэг бүтээлүүд билээ.

“Манай ангийн овгор” тууж нь солонгосчуудын хэн хүнгүй хамгийн сайн мэдэх, шилдэг зохиол бөгөөд хэвлэгдэн гарсны дараа кино болгож, олны хүртээл болгожээ. Түүнчлэн эх зохиол нь гадаадын 9 хэлээр орчуулагдан гарсан бөгөөд 10 дахь хэл ---монгол хэлээр орчуулагдан таны гар дээр очиж байна. Уг зохиол нь Солонгосын орчин үеийн түүхийн нэг тал болох эрх мэдэл, түүний уналтыг бага сургуулийн нэгэн ангид болж буй үйл явдлаар төлөөлүүлэн илэрхийлж, бага насны хүүхдийн үзэл бодол, тэдний ертөнцөөр дамжуулан хувь хүн болон бүлэг хоорондын асуудлыг хурцаар тусгажээ. Зохиолын гол баатар Хан Бён Тэ хүү тушаал буурч, хөдөөний нэгэн сумын тамгын газар томилогдон очих болсон аавыгаа даган Сөүл хотын бахархал болсон нэртэй сургуулиа орхин сумын төвийн нэгэн бага сургуульд шилжин очно. Уг сургууль нь хотын сургуультай харьцуулахын аргагүй, бүх юмаараа хүүгийн сэтгэлд үл нийцнэ. Ангийн багш хүртэл дэндүү хүнд сурталтай, хоцрогдмол, залхуу хойрго, санаачлагагүйн дээр ангийн дарга Ом Сог Дэд дэндүү их эрх мэдэл олгож, ангийн дарга ч зангидсан гараар уг эрхээ хэрэгжүүлнэ. Үүнийг шинэчлэх гэж Хан Бён Тэ хүү янз бүрээр оролдовч харин ч ангийн даргын дургүйг хүргэнэ, дээр нь бас уг байдалд дассан ангийн нөхдүүд хэн нь ч үл ойшоож, бүр ч эмээнэ. Ом Сог Дэ өөрийн удирдлаганд орохгүй байгаа Хан Бён Тэг далдуур улам хатуугаар шийтгэнэ. Энэ нь яван явсаар Хан Бён Тэг буултад хүргэж, Хан Бён Тэ бууж өгснөөр ангийн даргын өглөг, хайр хишиг ихсэж Хан Бён Тэ хэсэг хугацаанд ангийн дарга Ом Сог Дэгийн ач ивээлд багтан, аз жаргалтай байна. Ингэж байтал дунд ангид дэвшин орж, сургуулиас ангийн багшийг солино. Залуу шинэ багш тун их санаачлагатай, бүтээлч, гярхай, тэрээр анхны өдрөөс л тэдний ангийнхны уур амьсгалыг гадарлаж, бага багаар тэдний байдлыг тандаж мэднэ. Ялангуяа ангийн сонгууль болох үед энэ диктатурт байдлыг ажиглаж, асуудлыг шүүнэ. Ангийн даргын хамаг буруу үйлдэл илэрч, Ом Сог Дэ өөрийн “эрх мэдэл” нурах болсныг мэдээд ангийн хаалга саван гарч одно. Тэрээр үүрд сургуулийн хаалгаар дахин орж ирсэнгүй. Дараа нь Хан Бён Тэ насанд хүрч, ажил амьдралтай, айл гэр толгойлох болсон хойно нэгэн удаа амралтаараа орон нутаг руу явж байгаад галт тэрэгний буудал дээр цагдаад гавлуулан хашгичиж орилох Ом Сог Дэ олж харна...

Ижил төстэй номнууд (99)
1