Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Хатан түүх
Зохиогч: Нарантуяа.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Хүн төрөлхтний түүхэнд мянга мянган жилд үл мартагдах, үл унтрах гэрэлт хөшөөг Монголчууд бүтээжээ. Энэ нь 13-р зууны түүхэн үйл явдал мөн. Дорно Өрнийн түүхт ард түмэн бүхэн түүхээ бичихдээ Монголчуудын тухай дурдахгүйгээр өнгөрөх аргагүй юм. Монголчуудын хувьд XIII зуун хүн төрөлхтөнд өөрсдийгөө нээсэн, дэлхийн түүхийг өөрчилсөн үе юм.

Монголчуудаас өөр нэг ч үндэстэн бүхэл бүтэн зууныг эзэгнэсэн түүх бүтээгээгүй. Торгоны замаар улс төр, эдийн засаг, соёл боловсролын бүхий л харилцааны замыг нээж, улс үндэстэн бүхний дэвшилтэт соёлын гайхамшгийг хооронд нь түгээж, улмаар бүтээлчээр хөгжих замыг нээсэн юм. Монголын их хаадын хүмүүн төрөлхтний түүхэнд үлдээсэн энэ агуу их гавъяаг дурсахдаа, тэдний хатад, охид, бэрүүдийн байгуулсан зүтгэлийг дурсахгүйгээр өнгөрөхийн аргагүй билээ. Агуу их Чингис хаан хэлэхдээ: “Миний хатад, бэрүүд, охид бүгд өнгө жавхаатай, гал мэт гэрэлтэй. Тэдний уруулыг балаар амтлан, биеийг нь алтан хувцсаар чимж, хурдан морь унуулж, хурын цэнгэг ус уулгаж, малыг нь өвстэй нугад бэлчээж, зам харгуй, бэлчээр талыг нь хогийн ургамал, өргөст цэцэгсээс цэвэрлэх нь миний туйлын зорилго бөлгөө.” гэж хэлсэн нь зүгээр нэг тохиолдлын үг бишээ. Их хаан Чингис өөрийн байлддан дагуулсан орноо итгэлт хатад, охид бэрээрээ сахиулан, тэдэнд даатгадаг байжээ.

Монголын гоо үзэсгэлэнт, эрэмгий, эрдэм ухаан төгс бүсгүйчүүл агуу их хаад, жанждыг төрүүлж, өсгөн хүмүүжүүлж өөрсдөө үлгэрлэн дагуулж байжээ. Тэд эрчүүдтэй адил дайн байлдаанд явж, морь унан, сэлэм эргүүлж улс гүрнийг буулган авч улмаар эзэгнэн суудаг байжээ.

Түүхэнд нэрээ үлдээсэн цөөн хатад байгаа боловч, нэр нь үлдээгүй асар их гавъяа зүтгэлтэй охид бүсгүйчүүд олон байсан нь тодорхой.
“Хатдын түүх” номонд Монголын алдар цуутай 17 хатны намтрыг оруулсан юм. Энэ номонд орсон хатдын амьдарч байсан цаг үе өөр өөр боловч XIII-XVI зуун хүртэлх түүхийн 400 гаруй жилийн хугацаанд амьдарч байсан болно.

Эдгээр хатад нь манай их бага хаадын хань ижил, тэдний охид бэрүүд байсны зэрэгцээ Монголын тулгар төрийг түшилцэн барилцаж түүхийн ээдрээтэй үед төрийн жолоог атган төр цалгардах аюулаас хамгаалан тэмцэж, хэрэгтэй үед зэвсэг атган босож байлаа.
Амьдран байгаа үеийнхээ онцлогт тохируулан их хатдаасаа үлгэр авч, үнэнч шударга, ариун явдалтай, үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлдэг сайхан эх хүн байгаасай гэсний үндсэн дээр энэ номыг та бүхэнд өргөн барьж байна.


ЗОХИОГЧИД
2010 оны 12 дүгээр сарын 08

Ижил төстэй номнууд (66)
1