Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Хаадын түүх
Зохиогч: Нарантуяа.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

XII-XIII зуунд ертөнцийг үзэх үзэл, шашин, соёлоороо ялгарсан “Гурван ертөнц” оршиж байжээ. Эдгээр нь нүүдэлчдийн ертөнцийг үзэх тэнгэр бурхан, онгон шүтлэгт ертөнц, лалын Аллах тэнгэрийн шүтлэгт ертөнц, тэнгэрийн эзэн, түүний хүү ертөнцийн эзэн болох тухай Христосын шүтлэгт ертөнц болно. Нүүдлийн соёлын хөврөл бүрэлдэн тогтохдоо талын нүүдэлчин аймгууд болох Хүннү, Скиф, Сяньби, Нирун, Түрэг, Хятан зэрэг монгол угсаатныг МЭӨ III зууны үед түүхийн тавцнаа төрүүлсэн нь газар дээр галын дөл авалцуулан асах мэт хүчээ авч, тасралтгүй үргэлжлэн хөгжсөөр XII зуунд дээд цэгтээ хүрсэн юм. Үүний үр дүнд Монгол хэмээх нүүдэлчин улс, Зүрчидийн Алтан улс хоёр түүхийн тавцан дээр хэт хүчирхэг угсаатан болон түрж гарчээ. X-XIII зуунд нүүдэлчдийн гэх нэн өвөрмөц бөгөөд хосгүй их соёл бүрэлдэн тогтсоны эзэн нь Монголчууд байлаа. Чухамхүү энэ соёлын үрээр талын Монгол хэмээх хүчирхэг улс манай түүхийн шинэ үеийн хуудсыг нээхээр гарч ирсэн юм. Энэ нүүдэлчин ард түмэн оюун ухааны хувьд ч, соёлын хувьд ч, аж төрөх ёсны хувьд ч, эрэлхэг баатарлаг зоригийн хувьд ч, чин шударгын хувьд ч, шашин шүтлэгийн хувьд ч дээрх хоёр ертөнцийн улс үндэстнээс хол давсан байжээ. Тухайн цаг үед Монгол нутагт ийм хүчирхэг ард түмэн гарч ирэхдээ морины хурд, зэвсгийн хүчийг нөгөө ертөнцийнхнөөс хавьгүй илүү эзэмшсэн байжээ.
Ганцхан жишээ дурдахад, эвэр, мод зэргээр хийсэн их гарын нум сум л гэхэд нөгөөдүүлийнхээс хоёроос гурав дахин хол тусдаг, бараг тэд татаад ч дийлэхээргүй байсан ажээ. Тэдний тусгай аргаар боловсруулсан нэхий хувцас, гутал нь нөгөөдүүлийн хамгийн баян хүний өмсдөг хувцас бөгөөд ноосон цэмбийг бодвол хөнгөн бөгөөд дулаахан байжээ. Монголын ерийн малчны өмсдөг булган малгай, халиу нударга, илбэнхэн дээлийг Араб, Европын ван ноёд л өмсдөг ажгуу. Хамгийн шимт өвснөөс ялгаран гарсан айраг цэгээ, амтат цагаан идээг цагийн турш хэрэглэж, тэлээ хурганы махаар шөл ууж байсан нь бусад үндэстэнд огт байгаагүй зүйл. Өрнөдийнхөнд бол ядуу хүний мөрөөдөл, баячуудын элбэг баяны жишээ болж байсан ажээ. Эрхэлдэг аж ахуй гэхэд нүүдлийн мал маллаж, ойн ан гөрөө хийх нь тэдний хувьд баяр баясгалан байсан бол өрнөдөд хүнд хүчир газар тариалан эрхэлж, чүү чай амь зуух аж. Нүүдэлчид байгалийн хүнд бэрхшээл дор аж төрж ирсэн юм. Аян дайнаас баатар эрчүүд нь алт мөнгийг олзлон авч ирж, эхнэр хүүхдэдээ гайхамшигтай гоёл чимэглэлийг дархчуудаар бүтээлгэн, ертөнцийн гоёлын дээдийг хэрэглэж байсан юм. Англи, Германы баронууд чийг өмхий ханхалсан мод, чулуун байшинд задгай зуухаар дулаацуулан өвлийг арай ядан давдаг байхад тариачид нь саравчин хашаа мэт оромжинд өвөл, хаваржин зутарч, шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин, чүүтай чайтай амьдарч байсан бол талын нүүдэлчид хонины цагаан эсгийгээр хучиж хийсэн, агаар салхи сэнгэнэсэн эсгий гэртээ аргал модны галаа дүрэлзүүлэн тохь тухтай, жаргалтай сайхан амьдарч байжээ.
Ийнхүү хүний хувьд ч, аж төрөх ёсны хувьд ч, эрдэм соёлын хувьд ч нүүдэлчид онцгой ялгарч байв. Лалын ертөнц гэхэд асар онцгой соёл, ертөнцийг үзэх үзэл, төрийн байгуулалтай, нэг л тэнгэрийг /Аллах/ шүтэх үзэлтэй, бусдыг буруу номтнууд хэмээн үздэг том угсаатан байжээ. Тэдний хамгийн сүүлийн томоохон төлөөлөгч бол Хорезм юм. Боол байснаа цэргийн захирагч, дараа нь Хорезмийн “Шах” цолтой хаан болсон бүдүүлэг харгис, турк гаралтай Мухаммед Иран, дундад Азийг тэр аяар нь захирч, түүний тогтоосон дэглэм дэндүү харгис хатуу, аливаа тэмцлийг хайр найргүй дардаг байжээ. Энэ харгис хатуу хүчинтэй Монгол угсаатан 1216-1222 онд тулгарч, олон улс, үндэстэн ястныг харгис бурангуй дарлалаас чөлөөлөн эрх чөлөөт иргэн, улс болгож өгсөн билээ. Христийн ертөнц нь олон зууны турш төр улсаа булаацалдан, эзлэгдсэн нутаг орныхоо хүн амыг хайр найргүй дээрэмдэн тонуул хийж амьдардаг, эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн шашин шүтлэгийн хоорондын дайнтай олон улс байсныг Монголчууд нэгэн хүчирхэг улсын гарт атган оруулж ирсэн юм. Нүүдэлчин Монголчууд өвөг дээдэс нь үхэж үрэгдэвч тэнгэрт хальсан тэднийхээ сүнсийг үр сад нь дээдлэн хүндэлдэг, зааж сургасан сургаалыг нь ягштал биелүүлдэг, байгуулсан алдар гавъяаг нь ам дамжуулан ярьж шүтдэг байлаа. Тэд үе үеийнхний оюун санаагаар тасралтгүй баяжин, хөгжиж ирсэн соёлын гайхамшигт түүхтэй. Ном бүтээл тэдэнд хэрэггүй байжээ.
XIII зууны эхэн үеийн Монголчууд хөгжлийн эрчээ авч, аймаг овгоороо нэгдэн нягтарч, хүч чадал нь оргилдоо хүрсэн байлаа. Монгол бүсгүйчүүд Зүрчидийн ноёд, Хятадын баячуудын боол, татвар эмсийн хүрээлэнг сэлбэж, монгол малчин хөвгүүд боолын зах дээр худалдагдан Шаньдун, Хэнаны бохир бүдүүлэг тариалангийн талбайд нуруугаа бөгтийж, гараа мойног болтол боолын хөдөлмөрт зүтгэж байсан явдал тэдний урмыг хугалж, уур хилэнг бадрааж байсан нь улмаар хүчирхэг арми бүрдэх дохио, монгол угсаатныг мөхлөөс аврах хүчин болж, гагцхүү эр зориг, эрдэм ухаан төгс жолоодогчоо хүлээж байсан билээ. Тэр агуу их удирдагч бол Чингис хаан байсан юм. Түүний үр ач нар ч Монголчуудын хэдэн үеэрээ хүлээж байсан хүслийг гүйцээсэн билээ. Түүх тэдэнд тийм үүрэг, тийм зориг, эрхийг олгосон гэж хэлж болох юм.

Зохиогчид 2010 он

Ижил төстэй номнууд (66)
1