Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Сэтгэл
Зохиогч: Нацүмэ Соосэки 
Эрхлэн гаргасан: Битпресс ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Наран ургах зүгийн Их далайн хээлэн агчид аж төрөгч Япон улс хоёр зуун жараад жилийн турш дотроос гадагш, гаднаас дотогш зорих тэнгэрийн шувуу, далайн загас жараахайг эс тооцвол гадаад ертөнцөөс ямар нэг харилцаа хамааралгүй хаалттай бодлого явуулан ажин түжин сууцгааж асан түүх бий. Энэхүү явцуу түгжигдмэл онцгой байдал 1868 онд эхэлсэн Мэйжийн ардчилал, нийгмийн өөрчлөлтийн үйл явцаар төгсөж, нээлттэй ардчилсан орон болох үүд хаалга нээгдсэн гэдэг.

Чухам энэ үеэс Японы улс төр, нийгэм, эдийн засаг төдийгүй соёл боловсрол, урлаг уран зохиолд сэргэлтийн “Шинэ үе” эхэлжээ.

Энэхүү “Сэтгэл” хэмээх романыг зохиогч Нацүмэ Соосэки /жинхэнэ нэр нь Кинноскэ/ хэмээх авъяас билигт хүмүүн 1867 он буюу энэхүү их хувьсгалаас ганцхан жилийн өмнө нийслэл Токиогийн сурвалжит язгууртны гэр бүлд төрсөн байна. Гэвч түүний гэр бүлийнхэн нь бяцхан жаалхүүгийн нүдэн дээр өдөр ирэх тутам хоосрон доройтож, бага залуу нас нь тарчиг ядуу амьдралын дунд өнгөрсөн гунигт түүх бий ч хожим хойно өөрийн авъяас билгийн хүчээр Японы орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн хүндэт титэмийг зүүх хувьтай нэгэн байжээ. Нацүмэ Соосэки уран бүтээлээ нэлээд хожуу эхэлсэн бөгөөд түүнийг Японы утга зохиолын ертөнцөд хөл тавих үед ХХ зуун хэдийн эхэлсэн байв.

1890 онд дунд сургууль төгсөөд Токиогийн Багшийн дээд сургуулийн англи хэлний ангид элсэн суралцаад гурван жилийн дараа төгссөн байна. Залуу сэхээтэн амьдралын эрхээр Сикоку хэмээх жижиг арлын нэгэн бөглүү тосгоны дунд сургуульд багшаар ажиллажээ. Амьдралынх нь энэхүү эхлэл үе түүний нэрд гарсан “Жаалхүү” /1906/ туужид тусгалаа олсон гэж судлаачид үздэг аж. /“Жаалхүү” тууж 1961 онд, “Санширо” роман нь 1985 онд тус тус монгол хэлнээ орчуулагджээ./ Тэрээр 1900 онд барууны их гүрний нэг Англид сурахаар одож гурван жил болох хугацаандаа хөрөнгөтний нийгэм, чөлөөт ертөнц, тэндхийн хүн зоны амьдралын жаргал зовлонтой гүнзгий танилцаж, юм үзэж нүд тайлаад зогссонгүй үүний үрээр амьдралын талаарх үзэл бодол нь өөрчлөгдөн төлөвшжээ.

Ижил төстэй номнууд (99)
1