Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Үхлийн нууц
Зохиогч: Битпресс ХХК 
Эрхлэн гаргасан: Битпресс ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Упанишад бол Хиндү шашны үндэс болсон дотоод, далдын ухааныг номолсон хөлгөн судар юм. Упанишад гэдэг нь упа (ойр), ни (доош, сөхрөн), шад (суу) буюу ойрхон суу гэсэн утгатай. Шавь нар нь багшийнхаа дэргэд тойрон сууцгааж дотоод, далдын ухаан, амьдралын гүн утга учрын тухай сургаалыг сонсоно. Упанишадын арш мэргэд анир чимээгүй ойн гүнд шавь нартаа ингэж Браахманы мэдлэгийг хүртээдэг байсан гэдэг.

Өрнө дахинд ч, Дорно дахинд ч Упанишад судартай эн тэнцэхүйц сэтгэлийн чавхдсыг хөглөж, урам зоригийг бадраах эрдэмтэй ном зохиол үгүй ажээ. Өрнө, Дорнын янз бүрийн сургаалуудад Упанишад судрын философи гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал Буддагийн сургаалын сурвалж үндэс нь Веданта буюу Упанишадын сургаал байсан юм. Түүнчлэн Өрнөдийн агуу сэтгэгч Плантоны философид ч мөн гүнзгий нөлөө үзүүлсэн гэдэг нь тодорхой.

Германы нэрт философич Артур Шопенхауэр Упанишад судрыг ямагт ширээн дээрээ байлгаж, үдэш бүр уншдаг байсан бөгөөд энэхүү судрын философи хийгээд сургаал мэдлэгийг хожим ирээдүйд Өрнөд ертөнцийнхөн бишрэн дээдэлдэг болно хэмээн зөгнөсөн ажээ.

Упанишад судар нь Веда хөлгөн судрын төгсгөлд гарч ирсэн тул Ведийн төгсгөл буюу Веданта хэмээн нэрийдэх ба чухамдаа Веда хөлгөн судрын хураангуй тайлбар гэж хэлж болно.

Энэтхэг ёсонд нийт нэг мянган нэг зуун наян Упанишад бий гэж үзэх боловч хоёр зуу орчим Упанишад бичигдэж, эдүгээ нэг зуун найман Упанишад хадгалагдан бидний үед иржээ. Нэг зуун найман Упанишадын нэрсийн жагсаалт нь Муктика Упанишад сударт бичигдсэн байдаг.

Нэг зуун найман Упанишад судраас арван гурван үндсэн Упанишад бий. Тэдгээр нь Иша, Ката, Кена, Прашна, Мундака, Мандукйа, Чандогйа, Брихадаранйака, Тайттирийа, Айтарэйа, Шветашватара, Кайвалйа, Майтри юм. Ади Шанкарачаряа гэх мэт хэд хэдэн мэргэд гэгээнтнүүд эдгээр Упанишад сударт тайлбар хийсэн байдаг.

Энэхүү номонд орсон судруудыг дарааллаар нь жагсаавал Ката Упанишад – Үхлийн нууц, Иша Упанишад – Эзний Упанишад, Кена – Хэний Упанишад, Прашна – Асуултын Упанишад, Мандукйа Упанишад – Мандукийн хөвгүүний Упанишад, Мундака Упанишад болно.

Ижил төстэй номнууд (272)
1