Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Монгол хүн Монгол бурхад
Зохиогч: Хаслунд.Х 
Эрхлэн гаргасан: Битпресс ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 11000₮
Номын товч

Хеннинг Хаслундтай би Шинжааны хилийн Чугачок хэмээх жижигхэн хотод уулзсан билээ. Монголоор чөлөөтэй ярьдаг, Монгол орны талаар өргөн мэдлэтгэй тийм хүнтэй учирна гэдэг тун ховор завшаан юм.

Ерөөсөө Монгол хүн болчихсон түүнд юуг ч тайлбарлан хэлж ойлгуулах шаардлагагүй байлаа.

Амьдралын хэв маяг маань бусдаас өвөрмөц болоод ч тэр үү, алс буйд нутагт нутагладаг болоод ч тэр үү хүн төрөлхтөн Монголчууд биднийг устаж үгүй болсон ертөнцөөс аврагдаж үлдэгсэд гэж нэрлэдэг нь надад тун сонин жигтэй санагддаг юм.

Эсвэл тэд биднийг ихэмсэгээр дээрээс хараад, “үнэхээр хоцрогдсон бүдүүлэг хүмүүс шүү” хэмээн шоолон инээх нь ч бий. Энэ үг зарим талаар үнэний хувьтай боловч ерөөсөө Монголчуудыг тийм хоцрогдсон бүдүүлгүүд гэж үзэх нь яавч учир дутагдалтай. Гэлээ ч ерөнхийдөө хүмүүс энэ үзлийг хүлээн зөвшөөрдөг билээ.

Хүн ардынх нь дотор хутгалдаж, тэдний нэг болж, зовлон жаргалаас нь хуваалцсан зөвхөн тэр л цагтаа бид аливаа ард түмнийг танин мэдэж, ойлгон ухаарч чадна. Хаслунд 1923 онд анх Монголчуудтай холбоотой болсон цагаасаа манай ард түмний дунд уусан орсон юм. Тэрээр хэзээ ч үл зогсох нүүдэл, адал явдал, гайхамшигт мөрөөдлийн өлгий болсон Гадаад Монголын зах хязгааргүй уудам тал нутагт Халх Монголчуудын дунд амьдарсан. Бас хурц наранд шарагдаж, ширүүн салхинд элэгдсэн элсэн цөлийг тэмээн жинтэй туулж явсан. Түүгээр үл барам Хар шар, Цолтос дахь миний ард түмэн Торгуудын дунд хүртэл амьдарч байсан билээ.

Түүнийг хаа ч явсан Монголчууд түүнтэй нүүр дүүрэн мишээж баясгалантайгаар уулздаг байжээ. Учир нь байгаль дэлхийн үр сад болсон тэд Хаслундын энэрэнгүй сайхан сэтгэлийг зөнгөөрөө мэдэрдэг юм.

Түүнд манай эгэл ардууд хамаг нандин бүхнээ дэлгэн барьж, үнэнч дотны андууд нь болжээ. Тэр хүний дотроос эрхэм чухаг мөрөөдөл тэмүүллээ тэд олж харжээ. Үлгэр домог, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн түүх шастираа ч бас хүүрнэн ярьж, зүрхний сайхан аяглуу дуугаа ч бас дуулж өгчээ. Түүнийг ойлгож, хүлээж авна гэдгийг мэдсэн болохоороо өр зүрхнийхээ угт нандигнан хадгалсан итгэл бишрэлээ ч бас илчлэн харуулжээ. Заримдаа тэд балчир хүүхдүүд шиг гэнэн зүйл хийсэн ч тэрээр элэглэн шоолж инээсэнгүй, хүн ёсоор харьцаж байжээ.

М онголчууд өөрт нь туйлын ойр дотно байгааг олж анзаарсандаа тэрээр туйлын их сэтгэл догдлон баярлажээ. Хятад, Япон, Энэтхэг оронд амьдран сууж үзсэн тэрээр чухам Төв Азийн энэ газар нутагт Европ маягийн ааш зантай хүмүүстэй уулзан учирсан юм.

Үүнд би нэгэн зүйлийг онцолмоор байна. Юу вэ гэвэл Европ маягийн сэтгэлгээ, амьдралд хандах хандлага нь бидэнд бусад үндэстэн ард түмнүүдийнхээс хавьгүй ойр дотно санагддаг. Гоо сайхны үнэлэмж, шударга чанар, хошигнол зэрэг маань хоорондоо төстэй гэж би үздэг. Энэ бүхнийг Хаслунд бид хоёулаа ойлгож ухаарсанд би баяртай байна.

Тэрээр уул ус, захгүй уудам тал хөндий, Төв Азийн хурц тод ододыг хайрлан дээдлээд зогсоогүй, хамгийн чухал нь элдэв хэв маягт баригдаагүй, тал нутгийн үрс нь гадаад ертөнцийн нөлөөг анзааран сонсож, түүнээс суралцах чин эрмэлзэлтэй байдаг юм шүү гэдгийг ухааран мэдсэн юм.

Ижил төстэй номнууд (37)
1