Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: CEO хэрхэн болох вэ?
Зохиогч: Наранбат.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Та энэ номыг худалдан авсан бол та өөрийгөө үнэлэх үнэлэмж, амбиц сайтай гэсэн үг, харин хэн нэг нь танд энэ номыг бэлэглэсэн бол тэр хүн таныг амбицтай гэж боддог. 

Амбицтай байх нь өөртөө шаардлага тавьж, өөртөө тусалж, бусдаас өөрийгөө тодотгож, мэргэжилдээ өсч, илүү амжилт дүүрэн байх, байгууллагын Ерөнхий Захирал /CEO – Chief Executive Officer/ болох үндэс юм. 

CEO нь байгуулагын ирээдүй болон хувь тавилантай салшгүй холбоотой байдаг. CEO нь Сургуулийн захирал, Удирдах Зөвлөлийн гишүүн, Армийн генерал, Тэргүүн хамба, Хатан хаан, Армийн  дарга гэсэн тушаалтай байдаг ч CEO бол дарга гэсэн үг юм. 

Хэрэв та дарга болохыг хүсч байгаа бол энэ ном танд туслах болно.

Энэ номонд CEO болж төлөвшихөд хэрэг болохуйц ажлын дадал зуршил, цагийн хуваарилалт, өрсөлдөөн, хувь хүний чанар, онцгой чадвар г.м гол чухал гэж тооцож болох зөвлөмж ойлголтуудыг дурьдан орууллаа. 

Ажлын дадал зуршлаа сайжруулах, цагаа зөв хуваарилах, өрсөлдөгчдөө давж гарах, өөрийн онцгой чадвараа ашиглах, хөгжүүлэхэд энэ ном туслана.

Энэ номонд мэргэжилдээ өсөж дэвшихийг хүссэн хэн бүхэнд тустай зөвлөмж зөвлөгөөг багтаасан болно. 

Номанд орсон зөвлөмжүүд нь байгууллагын өдөр тутмын амьдрал болон ажил хэрэг дээр хэрэгжсэн  батлагдсан бөгөөд эдгээр нь аль ч их сургуулийн МВА /Бизнесийн Удирдлагын Магистр/–ийн хөтөлбөрт ороогүй гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Мөн уншиж ойлгох, хэрэгжүүлэхэд аль болох хялбараар бичихийг оролдсон билээ.

Ихэнх зөвлөмжүүдийн эхэнд дагаж мөрдвөл зохих дүрэм журамаас орууллаа. 

Учир нь номонд бичсэн зүйлс нь асуудлыг шийдэх нэг гарц л болохоос, заавал мөрдөх ёстой хууль бас биш юм. 

Түүнчлэн номны маань зорилго нь таныг ажил мэргэжил, албан тушаал өгсөхөд тань туслахад чиглэгдсэн бөгөөд хувь хүнийхээ хувьд хэрэгжүүлбэл зохих зөвлөгөө сургамжуудыг мөн багтаасан болно.

Корпорацийн Ерөнхийлөгч эсвэл СЕО болох хамгийн найдвартай гарц бол өөр бизнес худалдан авах үгүй бол цоо шинэ бизнес эхлэх юм.

Та томоохон компанид ажиллаж албан тушаал өгсөхөд чинь энэ ном туслахаас гадна хувийн бизнестээ амжилт олоход чинь гарцаагүй тус болно.

Ижил төстэй номнууд (55)
1