Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Агуу Александраас нэг Можгор хүртэл
Зохиогч: Түмэнбаяр.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Иргэний боловсролоос улс орны хөгжил харагддаг. Харин иргэний хүмүүжлээс улсын оршин тогтнол, аюулгүй байдал, соёл, итгэл үнэмшил нь харагдана. Боловсрохын хэрээр хүмүүжил нь доройтоод байна хэмээн мэргэдийн хэлж буйгаас “Мунхагийн толгойд мэдлэг чихэж болохгүй ээ” гэдэг онч үг санаанд орно. Боловсрол нь хүмүүжлээ урьтаад байхаар л Монголын зарим эрхтэн дархтнуудын хэний ч нүдэнд ил буй харалган шийд, үйл давтагдаад байх. Хэлтэй устай, хэлэмгий доломгой нь ч яамай, хүмүүжилтэй, “хүн болсон хүн” улс орныг удирдмаар юм шиг.

Хүмүүжлийн тухайд гэвэл дээрээ Бурхантай, дэргэдээ Сүнс сүлдтэй, ороолонд эзэмдүүлж ойр орчноо, цаашлаад өөрийгөө баллачихгүйхэн шиг, дотроо хил хязгаартай, гаднаа эмээх Эзэнтэй хүнийг ярих нь Монголын нийгэмд ирээд байгаа тулгамдсан асуудлын нэг гэж зүтгэмээр.

Г.Түмэнбаяр нийгэм, улс төрийг өөрийн христэч итгэл үнэмшлийн шилээр хэрхэн харж, дүгнэж буйгаа энэхүү түүвэр бүтээлүүдээрээ тусган харуулсан нь урьд өмнө уншиж байсан адил төст номуудаас эрс ялгаатай гэдгийг хэлэх юун. Түүхч, археологич мөн Библийн багш хүний хувьд тэрээр нийгэмд өрнөж буй алив явдлыг маш соргогоор тусган, тэр болгондоо библилиг дүгнэлтүүдийг хийж явдаг нэгэн. Бухимдал, дургүйцэл, баяр хөөр, сэтгэлийн хөдөлгөөн, ойлголт, ухаарлаа илэрхийлсэн энэхүү номыг та амтархан уншаарай.

Ижил төстэй номнууд (272)
1