Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Хайрын зүг
Зохиогч: Нэргүй.В 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Ажилдаа эртлэн ирээд сонин гарчиглан суутал яруу найрагч, сэтгүүлч В. Нэргүй есөн тахилтай шар хадган дээр шинэ номынхоо эхийг тавьж надад өргөн бариад хичээнгүйлэн уншиж, өмнөтгөл бичиж өгөхийг хүслээ. Миний дотор гайхах, эмээх сэтгэл төрөв. Юун хэмээвээс В.Нэргүй бид хоёр насны хол зөрүүтэй хүмүүс. Залуу найрагчийн уянга, дүр, дүрслэл, үг хэллэгийг ойлгохгүй омтгойдох вий гэхээс эмээсэн байх. Надад итгэж номоо гэнэт барихад гайхсан хэрэг. Сэтгэлд хургасан бүхнээ үлдэн хөөгөөд сэтгүүлчийн дуусдаггүй, цаг наргүй бас хариуцлагатай хөдөлмөрийн явцад дотноссон яруу найрагч Ванягийн Нэргүйн шинэ номын эхийг уншиж, өнөөгийн найрагчдын ертөнцөөр аялах завшаан олдсонд баярлаж байлаа. 108 шад шүлгээс бүрдэх “Хайрын зүг” номыг уншаад дуусахад олон бодол, дүр дүрслэл сэтгэл зүрхэнд ургав. Адууны тоосонд хутгалдан морь шинжиж, айраг ууж өссөн энэ найрагчийн бүүр багаасаа мэдэрсэн зүйл нь хайр юм. Хайрыг дуулаагүй найрагч үгүй гэдэг. Өнө мөнхөд дуулсаар, бичсээр байх мөнхийн сэдэв билээ. В.Нэргүйн хайрын мэдрэмж, илэрхийлэл бусдаас онцлогтой. Сэтгэлийнхээ гүнээс асгарах аугаа их хүч, энергийг нэн гэгээлэг агаад ухаарал өгөх өнцгөөс харснаараа ялгарч байх шиг. Зарим шүлгээс нь иш татъя.

....Дэлгэсэн алгандаа хайр ургуул гэж чи надад тунирхсан

Дэлхий дээр асгачих гээд би хайр ургуулж чадаагүй

Нандин бүхнийг чинь авчихаад би чамдаа юу ч өгч чадаагүй

Намар цагийг л харин өөртөө дурсгал болгож үлдээж дээ... хүмүүн заяанд хэн бүхний сэтгэлийн гүнээс ундрах хайранд өгөө аваа гэж үгүй агаад өөртөө болон өрөөлд аугаа их аз жаргал өгдөг болохыг эндээс харж болох. Хайр олон янз. Тэр хэрээр таахын аргагүй хөг аялгуу, хэмнэл, зураглалтай байдаг аж...

Ижил төстэй номнууд (119)
1