Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Тавилангийн цэцэрлэг
Зохиогч: Ууганбаяр.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

“Жаргалтай хүнтэй би нөхөрлөж чаддаггүй

Жаалхан бодолд нь бүдрээд болдоггүй

Зовлон үзсэн эр хүнд би хайртай

Зоргоороо явсан ухаанаар нь заяагаа тэгшилдэг” гэсэн мөр таарах агаад найрагчийн таньдаг хүн унших аваас мань эр өөрийгөө биччихэж гэх вий. Ер нь шүлгээсээ найрагч өөрөө харагдах нь жинхэнэ яруу найрагчийн хууль байхсан. Ийн бодвол “Манай Ууганбаяр”-ын шүлгүүдээс гуниглангуй аяс их сонсогдоно. Уншигч танаа өргөн барьж буй энэ номыг уншаад дууссан хойноо нэгэн цэцэрлэг дундуур зугаалаад гарч буй мэт санагдана. Ууганбаярын цэцэрлэгт нулимс мэт шүүдэр бөнжигнөсөн цэцэг ч бий. Эмэгтэй хүний инээд цалгиасан жимс нь тормойсон төгөл ч бий. Хурсан бүхнийг хатгаж орхих гуниг үнэртсэн өргөс ч бий. Мөнхүү “Тавилангийн цэцэрлэг”-т өвс хучаагүй харгуй өр зүрхийг зорьсон байдаг. Хүн амсаагүй булаг сэтгэлийн зүг урссан байдаг. С.Ууганбаярын “Тавилангийн цэцэрлэг”-т өөрийнх нь шүлгэнд өгүүлдгээр

“Өсөхдөө л оргилд өссөн

Өндөр заяа минь бий

Өөр нэгэн очиж хүрэхгүй

Өөрийн гэсэн оргилтой юм би” гэсэн нь бий. Уншигч та “Тавилангийн цэцэрлэг”-т тавтай морилно уу.

Ижил төстэй номнууд (119)
1