Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Хэн нэгэн шиг...Би
Зохиогч: Уянсүх.М 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Яруу найраг бол нийтийн эрх ашиг, нийтийн сонирхол, нийтийн таашаал огт биш. Энэ бол амин хувийн эрх ашиг, амин хувийн сонирхол, амин хувийн таашаал юм. Үүнд л яруу найргийн шид хутаг оршино.

Яруу найргийг даган баясагчид, хөхиүлэн дэмжигчид бий. Тэд цаг зуурынх. Харин түүний мөнхийн уншигч бол цаг хугацааны хязгааргүйг мөнхөд тольдогч хүмүний сэтгэл бүлгээ.

Сэтгэлийн цаглал хувиршгүй. Энэ бол мөнх оршихуй. Энд тогтногч жинхэнэ үнэн бол ганцаардал юм. Ганцаардлаас хэн ч ангижирч чадаагүй. Чадах ч үгүй. Үүнийг үгүйсгэгч хэн боловч өөрийнхөө эсрэг зогсоно гэсэн үг. Жинхэнэ үнэний эсрэг. Бусдын ганцаардлыг хэн ч, хэзээ ч төгс хуваалцаж чаддаггүй шиг ганцаардал бол буй бүхний жинхэнэ дүр төрх мөн билээ.

Миний хувьд гэвэл шүлэг бичсэн он жилүүд минь ганцаардал байсан. Ганцаардлаа илэрхийлэх үүнээс өөр төгс хэлбэрийг би олоогүй. Олсон энэ үнэнээ бичиглэхдээ ч би цаг үргэлж хүчин мөхөсдөхийн гашууныг амссан. Гашуунаас үүссэн бүхэн сэтгэлийн энтэй…

Би яруу найргийг биш, яруу найраг намайг бүтээсэн. Хэн нэгний төлөө, тэр тусмаа хүмүүсийн төлөө би шүлэг бичээгүй. Миний шүлгүүд эх нутаг, уул усны төлөө, тэр тусмаа эх орон, ард түмний төлөө бичигдээгүй. Би шүлгүүдээ зөвхөн өөртөө зориулж бичсэн бөгөөд, харамсалтай нь надтай адил хувь тавилантай хүмүүс энэ ертөнцөд дэндүү олон ажээ. Тэдэнд миний шүлгүүд таалагддаг. Үнэнд дуртай хүмүүст.

Тиймээс ч миний өмнө нь хэвлэгдсэн шүлгүүдийг хаа нэгтээ уншаад тэндээс өөрийгөө ямар нэг хэмжээгээр олж харсан тэр хүмүүст энэ ном зориулагдсан. Тийм биш бол энэ номыг хэн ч уншихгүй. Миний энэ үнэнтэй эвлэрэх дургүй нэгэн байх аваас түүнд өөрийн сонголт бас бий. Ертөнц аугаа. Тэнгис далай мэт аугаа.

Түүн лүгээ тэнгис далай мэт агуужимыг гэтлэхээр миний зүрхнээс тасарч, хүмүүний сэтгэлээр өртөөлөн гүн алс руу ниссэн өчүүхэн навчис төдий гаслант шүлгүүд минь төөрөлдөхүйн түмэн шалтгаанд орших болтугай!

Хязгааргүйд цогцлох болтугай…

Ижил төстэй номнууд (119)
1