Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Анзаарлын төгс хэлбэршил
Зохиогч: Дашдондов.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Үе үеийн гүн ухаантнууд хамгийн гүн санааг хамгийн цөөн үгээр илэрхийлсэн афоризм хэмээгдэх онч мэргэн үгсийг бүтээж улам бүр баяжуулсаар иржээ. Бидний цэцэн билэгт өвөг дээдэс ч энэхүү эрдэнэсийн алтан санд хувь нэмрээ оруулсан нь чамгүй. "Газар бол улсын үндэс мөн тул миний газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээсэн Хүннү гүрний их эзэн Модун хааны үг, "Хагацашгүй хань нөхөрт марташгүй муу үгийг бүү хэл", "Саруул ухаанаас илүү сайн нөхөр үгүй" гэх зэрэг олон сайхан сургаалаа цээжинд хадсан эзэн богд Чингис хааны үг хичнээн үнэн болоод уран гоё билээ. Монгол ардынхаа зүйр цэцэн үгсийн ариван их цэнгэг далай хийгээд билэгт дээдсийн бүтээсэн "Оюун түлхүүр", "Онч мэргэн үгс"-ээс аршаалан хүртэж өссөний хувьд тэрхүү эрдэнэсийн санд хувь нэмрээ оруулахсан гэсэн чин сэтгэлээр олон жил бодожтунгаасан ухаарал, анзаарлаа ухаант мэргэн таны өмнө дэлгэн барихаар зориглосон минь энэ юм.

Би хэмээгч хэдийгээр уншиж мздсэн, ухаж гэгээрснээр гавихгүй амьтан ч амьдрал гздэг өөрөө гүн ухаарлын талбар мөний хувьд, тэрхүү талбарт цөөнгүй жил алдаж, онож бэдэрсний хувьд бас ч хэлмээр үг байх аж. Афоризмийг зохиодоггүй, харин амьдралаас ухаарч, ажиж мэдсэн гарцаагүй үнэнийг харвасан сум байгаа яг голоор нь мэргэн онох мэт, байж болохуйц хамгийн цөөн үгээр эмхлэн хэлбэршүүлэхийг л хэлдэг шигээ. Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүн цэцэлж болсон юм чинь хэмээн өчүүхэн биеэ өмөөрч, бас ч афоризм бүтээгчдийн дийлэнх нь яруу найрагчид, зохиолчид байдгийг санан "Анзаарлын төгс хэлбэршил" хэмээх энэхүү бяцхан бүтээлээ таны өмнө дэлгэж байна. Уншихад дөхөмийг бодож хэдэн бүлэгт хувааж эхлэл төгсгөл бүрт нь шүлэглэлээр эмжлээ. Таны таалалд нийцэх болтугай.

Ижил төстэй номнууд (119)
1