Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Бурхад эзгүй хорвоо
Зохиогч: Дашдондов.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Ийм сайхан нүдийг уйлуулж болохгүй 

Их нүгэл болно доо...

Ийм л сайхан шүлэг бичдэг хүн дээ Д.Дашдондов ах. Олон жилийн өмнөөс би яруу найрагчийн бүтээлүүдийг мэдэх юм. Үнэнхүү сайхан сэтгэлтэй, их авьяаслаг, хөдөлмөрч энэ найрагч олон ч сайхан ном туурвисандаа. Гэхдээ л энэ ном өмнөх номуудаасаа илүү чамбай, чанарлаг, ус шүүсийг нь шахсан шүлгүүдээс бүтсэн санагдлаа. Манайханд яруу найргийг залуу насны урлаг гэсэн их буруу ойлголтбайдаг. Уул нь хүн 50 нас хүрээд сэтгэлийн хий хөөрөл нь дарагдаад ухааны бяр нь тэгширээд жинхэнэ сайн бүтээлүүдээ туурвидаг юм шигээ...

Д.Дашдондов найрагчийн энэ номноос ч ийм л шинж харагдаж байна. Үе үе ширүүхэн салхилж, бас жаахан нийгэмшсэн аястай, уцаарласан шинжтэй шүлгүүд таарах л юм. Гэхдээ цаанаа л нэг юм хэлээд байгаа энэ сайхан номын шүлгүүдийг уншигч авхай нар минь өөр өөрийнхөөрөө шүүн тунгаана биздээ.

Хэц утсан дээр наадагч жүжигчин Хэн нэгний амьдралыг санагдуулна

Ердөө л хоёр мөрөөс бүтсэн энэ том шүлэг ямархан их санааг агуулж байна. Шүлэг гэдэг урт богинодоо бус утга агуулгадаа л байдаг ажээ. "Бурхад эзгүй хорвоо" гэдэг эл номыг зэрвэсхэн гүйлгэж уншихад ийм л сайхан байлаа. Сайхан шүлэг, сайхан бүтээл, сайхан хүмүүс, сайхан байгаль, сайхан бодол... ер нь сайхан бүхэнд л бурханлиг чанар оршном буюу. Бурхад ч тэнд л чуулж байдаг байхаа.

Хайдавын Чилаажав

Ижил төстэй номнууд (119)
1