Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Монголын нууц товчооны нууцуудаас II
Зохиогч: Алтантуяа.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш манай улст шударга бус байдал газар авч,ард иргэд нь хулгай худалч, архичин болон гэмт хэрэг ихэсч, траншейныхан хэмээх бөлөг давхарга бий болсонд энэхүү бохир заваан нийгмээс ангижрах гарц буй болов уу хэмээн 13-р зуунд хэрхэн хүчирхэг гүрэн болон мандаж байсныг судлахаар зориг шулуудан МНТ -г судласаны үр дүнд 2009 онд цуврал 1-ийг анх бичиж хэвлүүлсэн юм.

Тухайн үедээ дахин шинээр бичих номоо бодож амжаагүй байсан тул номынхоо дэд гарчгийг тавьж амжаагүй байсан бүлгээ. Цуврал 1-ийн дэд гарчгийг хожмоо бодож үзвээс " Угсаа гарлын хэлхээний нууц" хэмээн нэрлэх нь зөв санагдана.

Уг цуврал 1-д МНТ-ны Бөртэ чоноос эхлэн Чингэс хаан хүртэлхи алтан ургийн хэлхээсийг схемчилэн үзэхүл уг номыг тайлах чухал түлхүүр кодлогдсон болохыг мэдэх болно.

2010 онд бичсэн МНТ-ны нууцуудаас цуврал 2 -ыг "Чингэсийн 73 агтын нууцын шар бичиг" хэмээн дэд гарчигласан нь бидний өвөг дээдсийн ухааны нууцыг тайлах гэсэн санаа билээ.

Энэ нь МНТ-нд: " Жамуха 73 агтаараа болж андад ялагдав" гэх, мөн монгол ардын баатарлаг туульд :" далны нь ясаар далан гурван овоо босгов" гэх хэллэг, түүнчлэн "Цуутын цагаагч гүү " үлгэрт далан хоёр ижил сүрэг дархан хул азаргатайгаа далан гурав болдог нь тохиолдынх бус , харин хойч үе биднээ өвөг дээдсийнхээ ухааныг тайлан улс орноо хүчирхэгээр байгуулан авч яваарай хэмээн захин нууцлан үлдээсэн оюуны асар гайхамшигт өв болохыг батлахыг оролдсон нь энэ юм.

Ухаалаг мэргэн уншигч та таалан болгооно уу.

Ижил төстэй номнууд (66)
1