Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Өглөөний хүн-2
Зохиогч: Энх-Амгалан.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Өглөөний цагийн зөв зүйтэй зохицуулалт, ашиглалт нь өөрийнхөө өдрийг бүтээмжтэйгээр өөрчилж, тухайн өдөр бүр нь хуримтлагдан, цааш хөгжин дэвшсэнээр хүний амьдралыг өөрчилж болдог гэсэн онол гарч ирж байна.

Өглөөний хүн нь түүнчлэн хувь хүнд оногдсон бүхий л нөөц баялгийн талаарх зүйлсийг хөндөж байдаг. Цаг хутацаа, эрүүл мэнд, мэдлэг оюун, ажиллах чадвар зэрэг бие хүний хөгжлийн бүхий л нөөц чадварыг цощ байдлаар нь хамруулан үздэг. Түүнчлэн үүнд өглөөний цагийг гол болгон өглөөг амьдрапын эхлэлийн цэг болгох нь хувь хүний хөгжлийн аллжилтын дөт зам болно гэдэг үүднээс өглөөний цагийг бусад цагаас онцлон үздэг.

Уг номонд тэрхүү нөөц баялагуудын нэг болох 'цаг хугацаа' -нд гол анхаарлаа хандуулж байгаа билээ.

Өглөөний хүн болъё гэсэн хүмүүст хамгийн хүнд байдаг зүйл нь 'өглөө эрт босох' явдал байдаг. Тиймээс олон хүмүүс үүнд анхаарлаа хандуулж ирсэн.

Гэхдээ 'өглөө босох' нь өглөөний хүний 'гол шаардлага' боловч 'гол агуулга' нь биш юм. Өглөө боссоноос хойш 24 цагийг хэрхэн, яаж ашиглах вэ гэдэг нь өглөөний хүн болон өөрчлөгдөх гол цөм нь болдог. Цаг хугацаа нь хэнд ч адил тэгш олгогдсон баялаг юм. Түүнчлэн хязгаарлагдмал баялаг юм. Тиймээс олон хүмүүс өдөр тус бүрийг хэн ч гэсэн адил хугацаатайгаар ашиглаж байна хэмээн бодцог.

Мэдээж тиймээ. Гэхдээ "Урсан өнгөрөх цаг хугацааны урт' -аар харахад л тийм байна. Одоо энэ цаг мөчид ч гэсэн цаг хугацаа урсан өнгөрч байна. Гэхдээ энэ цаг мөчийг өнгөрүүлж байгаа хүмүүсийн дүр төрх тус бүрдээ өөр. Тэрхүү тус бүрдээ өөр хүмүүс бүгдэд нь энэ цаг мөчийн цаг хугацаа адил байх болов уу?

Зохиогч миний хувьд огт өөр хэмээн бодож байна. Хувь хүн түс бүрд тэрхүү цаг хугацааны мөн чанар, цар хүрээ, хүртээмж өөр байна. Цаг хугацааны урт удаан хүн бүрт адил олддог байгапийн бэлэг боловч цаг хугацааны чанар, цар хүрээ, хүртээмжийг шийдвэрлэдэг зүйл нь цэвэр хувь хүний цагийг яаж баримталж байгаагаас хамаарна.

Ихэнхи хүмүүс цаг хугацааг 'илүүчлэх' гэж оролдохдоо бусад цаг хугацааг багасгах хэрэгтэй хэмээн боддог. Жишээлбэл унтах нойроо багасгах, чөлөөт цагаа бууруулах гэхчилэн. Энэ нь цагийг 'урт' удааны хэмжээсээр ойлгосоноос үүдэлтэй буруу цаг ашиглалтын хэлбэр төдийгүй өглөөний хүний талаарх эндүү ташаа ойлголт мөн. Цаг хугацааг хадгалж, худалдан борлуулж болох ба адилхан 1 цагийг ч гэсэн яаж ашигласанаас хамаараад 2 - 3 цагийн үр бүтээмжийг гаргаж болдог. Цаг хугацааг уртын хэмжээсээр зөвхөн харахаа больё. урт нь тэртээ тэргүй тогтсон зүйл тул хэн бүгдэд адил байдаг. Одоо цаг хугацааны мөн чанрыг ухаарч, хүртээмж, цар хүрээг нь тэлье.

Энэ номын та бүхэнд хэлье гэсэн санаа нь ийм юм. Үүний түлд зохиолч миний бие урьд нь нэг дор өмгөөлөгч, нягтлан бодогч, орчуулагчийн мэргэжлийн үнэмлэх авах гэж байхдаа болон түүний дараах явцад мэдэж авсан цаг ашиглалтын арга ухаанаа дэлгэн харуулав. Тэрчлэн цаг зохицуулалтын мэргэжилтэнгүүд, цаг зөв зохицуулах чадварыг гайхалтай сайн эзэмшигчидээр баталгаажуулагдсан янз бүрийн цаг ашиглалтын арга ухааныг мөн танилцууллаа...

Ижил төстэй номнууд (173)
1