Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Хүүхэн шаньюй
Зохиогч: Ганбаатар.Я 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

...Моодун баатар шаньюй тэнгэр хальснаас хойш яг нэгэн жарны хугацаа өнгөрч байлаа.1 Нийтийн тоолын өмнөх 209 онд Моодун шаньюйн байгуулсан нүүдэлчин ард түмнүүдийн их төр Моодун болоод түүний хүү Лаошань Гүюүг шаньюйн үед нэн ч хүчирхэн мандаж, Төв Азийн өргөн уудам газар нутгийг хууд нь хураан эзэгнээд байлаа. Хүннүгийн газар нутаг өмнөшөөн Түмэн газрын Цагаан хэрэм, Хатан голын дээд урсгалд тулж, өрнөшөөн Балхаш нуур, Жагарын оронд хүрч, умаршаан Байгаль далай, Шивэр их ойг хамран, дорно зүгтээн Хянганы уулс, хожмын Манжуурын толгод, Солонгосын хойгт хаяа савлан нийлэх болоод байлаа.

“Хүн гүрэн бол нангиадын Хан улстай эн зэрэгцэх их улс мөн” хэмээн хуандий эзэн хаанаар нь хүлээн зөвшөөрүүлж, Энх ургийн гэрээ байгуулан, жил бүр их хэмжээний татвар, бэлэг авах болж, Баруун зүгийн түшмэг улсуудаасаан бас ихээхэн татвар хураамж авах болсон нь гүрнийг баяжуулж, ардыг чинээлэгжүүлэн, түмэн олон дутаж гуцах юмгүй, сэтгэл тэнэгэр, гар ганзаганд, хөл хөсөрт жарган суух болжээ.

Өмнө зүгээс нангиад газрын хачин чамин эд зүйлс, бараа таваар байнга ирж, өрнө зүгээс энэтхэг-жагар, араб перс, бүр цаашлааад герег-ромын соёл урлагийн бүтээл туурвил ч тасрахгүй ажгуу. Торгоны их замыг хүннүчүүд бүрэн эзэгнэн эрхшээх болсон нь тэдэнд асар их олз ашиг, эд баялаг авчирч байлаа. Ийнхүү нэг үгээр хэлэхэд эцэг, хүү энэ хоёр шаньюйн хаанчлалын үед Хүн гүрэн тухайн цагийн дэлхийн их улсуудын зиндаанд хүрч, алдар суу нь хол ойртоо түгээд, бусад их улсуудын нэгэн адилаар хэлцэгдэх болсон авай.

Тэр цагт дэлхий дээр өмнө зүгт тариачны суурин соёл иргэншилт Хан улс, Дундад Азид эртний Буддын соёлт Жагарын орон, өрнө зүгт сонгодог соёлт, ялагдашгүй хэмээгдсэн дайнч Ромын эзэнт гүрэн онцгой байсан бол тэдний дээр нүүдэлчин ард түмнүүдийн төлөөлөл болсон дайчин Хүн гүрний нэр алдар нэмэгдэн сонсдох болсон юм...

Ижил төстэй номнууд (66)
1