Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Моодун шанюй
Зохиогч: Ганбаатар.Я 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Өдгөөгөөс 2000 гаруй жилийн тэртээх бидний өвөг дээдсийн цадиг, түүхийг эргэн үзэж судлан түүхэн уран зохиол туурвина гэдэг амаргүй ажил. Тухайн сэдвээр олон жил ихийг уншиж судалсан мэргэжлийн судлаач, бас уран зохиолч хүний хийх ажил мөн. Я.Ганбаатар бол Монгол судлал, Дорно дахины судлалаар мэргэшсэн хүн билээ. Тэрбээр эзэмшсэн боловсрол мэргэжилдээ тулгуурлан Төв Азийн эртний нүүдлийн соёл иргэншлийн түүхийг олон жил судалж байна. Тийм ч учраас түүний судалгааны нэг гол чиглэл болох Төв Азийн түүхнээ анхны төр улсыг байгуулсан гавьяатай Хүннү нарын түүхээс сэдэвлэн энэхүү романыг бичжээ. Хүннү нар бол монголчуудын дээд өвөг байсныг өнөөдөр хөдөлбөргүй нотлон тогтоосоор байна.

Үнэнийг хэлэхэд бид ХIII зуунаас урагших түүх, соёлоо хэр зэрэг мэддэг билээ? Сүүлийн үед ХIII зуун дээр их л овоорч бөөгнөрөлдөн, агуу их өвөг дээдсийн алдар нэрийг мөн ч их дуурсгалаа, мөлжлөө. Үнэндээ их судалсаан. Тэгэлгүй ч яахав. Монголын түүх, монголчуудын баатарлаг намтар цадиг чухам тэр цаг үетэй салшгүй холбоотой. Гэхдээ л түүхийг зөвхөн энэ үеэр хязгаарлаж болохгүй ээ. Түүнээс өмнө ч монголчуудын түүх, эсгий туургатны түүх ихээ цаашлан хөврөн үргэлжилдэг. Чухам тэр зүг рүү бид улам гүнзгийрэн лавшран орж судлах ёстой юм. Тэгж чадаж гэмээнэ бидний үүсэл гарал, нас сүүдэр тэр чинээгээр уртсан нэмэгдэж, тэртээх балар эртний цаг хугацааны гүн рүү биднийг хөтлөн аваачих болно оо.

Ижил төстэй номнууд (66)
1