Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Тэнгэрийн ташуур Аттила
Зохиогч: Ганбаатар.Я 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Нийтийн тооллын өмнөх дөчөөд онд, дараа нь нийтийн тоолын ерээд онд, удаад нь II зууны дундуур өрнө зүгт нүүдэллэн одсон Хүн нар Азийн цээжнээс алга болсон шигээ усанд хаясан чулуу мэт хаачсан нь мэдэгдэхгүй байлаа. Тэд юу хийж, хаа яваа нь хэнд ч мэдэгдсэнгүй, тэдний тухай дахиж сураг чимээ сонсодсонгүй, эгээ л дэлхийн дэвжээнээс арчигдаж, ертөнцийн цээжнээс арилсан мэт байлаа. Зуу зуун жилийн туршид Төв Азийнхны чихийг дэлдийлгэн, цээжийг дэлдэж, амар заяа үзүүлээгүй муу нэртэй, луу данстай нүүдэлчин малчин Хүн нар, өмнөд хөршийн нангиад түмэнтэй мянган жилийн дайн хийсээр, эцэстээн нэгмөсөн ялагдан дийлдэж,

“Орших уу, эс орших уу?” гэсэн хүн төрөлхтний мөнхийн асуултад хариу олж, зөв шийдэлд хүрэхийн төлөөнөө алс өрнө зүгийг барин Их нүүдлийн замд шуудран одсон тэр цагаас хойш тэдний тухай мэдээ чимээ, сураг ажиг үгүй болсон бөлгөө.

Бүхэл бүтэн угсаатан, ард түмэн тийнхүү бүрмөсөн алга болчихно гэж баймааргүй, дэлхий хөрснөөс, газрын гадаргаас арилж үгүй болчихно гэж бас үгүй тул тэд хаа нэгтээ аж төрсөөр л явж, хаа нэгтээ аж төрөхийн төлөө холдон нүүж, алалдан тэмцэлдэж, доройтон сөхөрч, өндийн босч, өөдлөн хүчирхэгжсээр явлугаа. Харин чингэлээ гээд, тэднийг хэн ч үгүйлсэнгүй, энэ дэлхий дээр аж төрөн агч хүн төрөлхийтөнд, хэн хаана аж төрж, хэрхэн тэмцэн туйлдаж, хэрхэн үгүй болж байгаа нь ер ямар хамаа байх ажээ. Хүн гээч амьтан өөрийгөө л гэхээс бус, өрөөл бусдыг гэх нь үгүй авай. Тэр тусмаа хүчтэй нэгийгээ бүр үзэхгүй, түүнд нүүрэн дээр нь бялдуучлан бялганавч, нүүрнээс далд ямагт хор найруулан, алхам тутмыг нь алдалгүй дагаж мөрдөн, алдаа гаргавал тэр даруйд нь үгүй хийхийг хүсэх атлаан, хүчгүй нөгөөг нь үргэлжид дээрэлхэн дорд үзэж, дарлан эзэрхийлэх авай...

Ижил төстэй номнууд (66)
1