Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Утга зохиолын тухай яриа
Зохиогч: Ганбаатар.Я 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

ИХ УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ДАХЬ Я.ГАНБААТАРЫН ЕРТӨНЦ

Түүхэнд нэг хүний оройлогч үүргийн тухайд мэргэд олонтаа онцолжээ. Тэрчлэн аливаа улс орны оюун соёлын үнэт зүйлсийг цогцлоон бүтээсэн нь бас л цөөн хүний оройлогч үйлстэй холбоотой ажээ.

Аль тэртээ XIV зуунд их таван ухаанд нэвтэрсэн Чойжи-Одсэр бандидагийн туурвисан монгол хэлний журамлах хэлзүй, орчуулга, яруу найргийн бүтээл нь зуун зууныг гэрэлтүүлсээр буй. XIX зууны соён гэгээрүүлэгч Данзанравжааг тухайн цаг үе нь Өмнөд Тагтад Лхасын ордон хийгээд өөрийн орон Богдын хүрээнд ч оруулахгүй болгоомжилж байсан говь нутгийн хязгаарлагдмал гортиг дотор “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийг зохион дэглэж, хэд хэдэн номын сан байгуулж, өдий төдий дуу шүлэг зохиож, алс бөглүүхаранхуй нийгэм дотор соёлын мөнх зул бадраасан юм. Цахарын нэгэн багахан сүмийн гадаах өөвгөр бор гэрт гэвш Лувсанчүлтэм 10 боть сүмбүмээ зохиож, цагаан бурхан өвчний хижиг хошуу нутгийг хамарч, аав ээж ахан дүүсийг нь аван хайлсан хүнд бэрх үед тэр өвчнийг дарах ерөндөг бүтээсэн нь Европод вакцин гарахаас хорь шахам жилийн өмнөх явдал ажээ. Гучаад оны соёлын хэлмэгдүүлэлтийн дараа түмний азаар амь хэлтэрч үлдсэн Ц.Дамдинсүрэн абугай Монголын эртний уран зохиолын түүх шастирын их өвийг бараглаж ганцаараа үүрч дүүрч дараа үеийнхэндээ залгуулжээ.

Гүнжийн Сүхбаатар хэмээх эрдэмтэн Монголын эртний түүхийн балархай мөрийг цаг хугацааны гүн харанхуй руу бэдрэн, даруулан нухчуулавч үл сөхрөн явсаар эдүгээ бидэнд Хүннү, Сяньби, Жужан хэмээх монгол угсаа аймаг, төрт улсуудын шастирыг хүлээлгэн өгчээ. Эгэл нэгэн орчуулагч өвгөн Ж.Гэндэндарам гуай эртний Энэтхэг төдийгүй хүн төрөлхтөний оюуны соёлын эхлэл болсон “Бхагвадгита”, “Панчатантра”, “Рамаяна” зэрэг их хөлгөн туульсуудыг хинди, англи хэлнээс орчуулан буулгасан нь наян настай нэгэн өвгөн байтугай наян хүнтэй институтийн арван жил хийх ажилтай тэнцмээр. Энэ мэтийг дуртган санагалзуулахын учир гэвээс, эдүгээ цаг үеийн утга зохиол соёлын их жингийн цуваанд хэд хэдэн тэнгийн ачааг нь үүрч яваа эгэл жирийн эрдэмтэн, дуун хөрвүүлэгч Я.Ганбаатарын сүүлийн үеийн бүтээлүүдийг барьж үзсэний дараа эрхгүйеэ баярлан бахархах сэтгэл төрсний улмаас бөлгөө.

Ижил төстэй номнууд (66)
1