Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Эр хүний нөмөрт хоргодохуйн хүслэн
Зохиогч: Юлия Шилова 
Эрхлэн гаргасан: "Урлах эрдэм" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хөнжилдөө ханатлаа тунхалж хэвтээд би босож, үслэг шаахайгаа углан, бас л нойрмоглосон хэвээрээ цонхонд очиж нарны энхрий туяагаар нүүрээ илбэв. “Мэнд үү, нархан минь. Сайн уу, хонгор минь. Өнөөдөр чи хурц гэрэлтэж байгаа болохоор миний энэ өдөр чиний бүлээн илч, анхаарал халамжид дулаацах болно. Би амьд, эрүүл болохоороо аз жаргалтай байна. Мөн миний ойр дотны хүмүүс эсэн мэнд, эрүүл саруул байгаа нь миний аз жаргалтай байхад бүрэн хангалттай. Бас би эмэгтэй хүн болохоороо, түүнчлэн энэ хатуу хөтүү хорвоо дээр харгис хэрцгий эрчүүдийн дунд амьд мэнд явж сурсан болохоороо аз жаргалтай байна. Би эмэгтэй хүн, тэгэхлээр байгаль ээж надад хайрлах, мэдрэх, халамжлан асрах, өрөвдөн эмгэнэх чадварыг өөрөө хайрласан гэсэн үг.

Би өглөө бүрийг ингэж л угтдаг. Яг ингэж шүү. Амьдарч, туурвиж, бүтээх агуу их чадварыг надад хайрласан Тэнгэр бурхандаа би дандаа мөргөж явдаг хүн. Удаан хугацаанд орь ганцаараа явсан болохоор би өөрийн эрхгүй амин биеэ хайрлаж, өөрөө өөртөө сонирхолтой байхын тулд бүхий л хүч чадлаа дайчлахад хүрсэн билээ. Би өөрийгөө хэдий чинээ хайрлаж хүндэтгэх тусам, ойр дотнын минь хүмүүс, ялангуяа эрчүүд гэдэг хачин амьтад төдий чинээ хайрлаж, хүндэтгэх болно гэдгийг ойлгосон юм...

Ижил төстэй номнууд (99)
1