




Тэрээр түүнийг алдсанаа сайн ойлгож, яг л шархадсан амьтан шиг гараа өргөн өөртөө чангаав. Тэр анх ТҮҮНИЙГ харснаа дурсав. Тэр жаахан, бүрэг охин байсан юм. Тэрээр түүнд тэгж их татагдсанаа ерөөсөө ойлгосонгүй. Эцэг нь түүнийг ТЭРНЭЭС холдуулснаас хойш тэр өдөр бүр ТЭРНИЙ тухай бодож, мартахыг хичээгээд ч болсонгүй. Үнэнийг хэлэхэд анхны хайр хэзээ ч мартагддаггүй гэдэгт тэр итгэлээ. Тэгээд бас тэр цаг хугацаа хамгийн сайн ОТОЧ гэж сонсжээ. Тэр ч бүү хэл цаг хугацааны эрхээр хамгийн сайхан сэтгэл хүртэл мартагддаг гэж. Тэр энэ бүхэн тийм биш гэдгийг одоо л лавтай мэдэх шиг...