Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Илтгэх урлагийн нууц жор
Зохиогч: Дейл Карнеги 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Дейл Карнегийн "Илтгэл урлагийн нууц жор“ хэмээх ном нь түүний илтгэх урлагийн “Y.M.C.A” академийн сургалтанд хэрэглэгддэг байсан материалуудаас түүвэрлэн оруулсанаараа өмнө хэвлэгдэн гарч байсан бусад ботиудаасаа ялгаатай юм. Тиймээс илтгэх урлагт сурах хүсэлтэй олон хүмүүст Дейл Карнегийн өөрийн биеэр зааж сургадаг байсан шинэ содон олон арга зөвлөмжүүдийг өөртөө агуулсан болно.

Дейл Карнеги нь зөвхөн урам зориг болон өөртөө итгэх чадварыг заахаас гадна, яриаг хэрхэн амжилттай эхлэх болон төгсгөх, хэрхэн ярианд бэлдэх, бусдыг үнэмшүүлэх илтгэл, сэтгэгдэл төрүүлэх илтгэл гээд олон төрлийн илтгэлийг амжилттай хийх зөвлөгөө болон нууцыг энэхүү номондоо оруулжээ.

Дейл Карнегийн зөвөлгөөнүүд нь танд илтгэх чадвар нь хүний амьдралын гол түлхүүр, сайн сайханд тэмүүлэх хүн бүрийн зайлшгүй эзэмшсэн байх ёстой маш том хөдөлгүүр гэдгийг батлах бөгөөд, өөртөө итгэх нь бүх амжилтын үндэс гэдгийг харуулах болно.

Хэрэв та дейл карнегийн өмнөх ботиудыг уншсан байсан ч гэсэн энэхүү номноос өмнө сонсоогүй олон шинэ санааг олж аван, илтгэх урлагийн ертөнцөөр дахин нэг удаа аялаарай.

Ижил төстэй номнууд (173)
1