Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Мөнгөний төлөө
Зохиогч: Юлия Шилова 
Эрхлэн гаргасан: "Урлах эрдэм" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Би Санькаг унтуулахаар хэвтүүлээд цонх руу очиж хөнгөхөнөөр санаа алдав. Тун ч бага хугацаа үлдэж дээ. Маргааш нөхөр маань ирж, миний эрх чөлөөт даяанчлал нэг юм дуусах нь бололтой. Үнэндээ үүнийг ч даяанчлал гэж нэрлэж боломгүй. Бүх юм чөлөөтэй. Эндхийн ресторанд сууж, саунд орж, нуурын усанд шумбан, морин тойруулгын газар очиж морь унаж сурах гээд. Гэвч хувийн эдлэн газрын нутаг дэвсгэрээс хаашаа ч гарч болохгүй…

Ийм нэгэн өөрийн гэсэн онцлогтой хөгжиж цэнгэх, тохь тухтай байх алтан тор… Хөшгөө татаад би Санька руугаа очиж түүний хацрыг үнслээ. Тэрээр амтархан шуухитнаж, нойрон дундаа ямар нэгэн юманд инээмсэглэнэ. Энд түүнд маш их таалагдаж тэр ч бүү хэл гэртээ харих хүсэлгүй байв. Санька минь хэтэрхий балчир болохоороо тэр бүрийг ухаарахгүй шүү дээ. Тэрээр өсч том болохоороо бас л гэр рүүгээ тэмүүлэх л болно. Зөвхөн тэнд л амар тайван, сэтгэл тогтвортой байдаг юм. Зүгээр дээ, тэвчиж болно.

Маргааш Павел эргэж ирж хүү бид хоёрыгоо үнсээд, гэр рүүгээ буцацгаана даа. Хэрэв ажил үйлс нь амжилттай бүтсэн бол бид нилээд мянган доллараар баян болно. “Катька минь, явахад бэлдээрэй” гэж тэр хэлээд, хотын төвд байрлалтай нэртэй ресторанд дагуулан очно. Тэнд бид францын улаан дарс ууж, амьд хөгжмийн эгшгэнд бүжиглэцгээнэ. Павел богинохон хугацаанд боломжийн мөнгө олоход бид үргэлж ингэж тэмдэглэдэг юм. Хүүгээ хөнжлөөр хучаад, шөнийн чийдэнгээ асааж, би өрөөнөөс гарав. Доод давхарsy танхимд захныхаа товчийг задгай тавьсан цагаан цамцтай эрчүүд билльярд тоглоцгооно. Тэдэнтэй мэндлээд, би гадаа гудамжинд гарч нуурын эрэг дээр байх багахан шиг, тохилог баар руу очлоо...

Ижил төстэй номнууд (99)
1